x

Намууд эрс шинэчлэлт хийж чадахгүй бол улс төрийн тавцангаас алга болно

RARA AVIS (лат. ховор шувуу) Ийм гарчигтай бэсрэг өгүүллэгийг Оросын алдарт зохиолч А.Чехов 1886 онд бичжээ. Энэ өгүүллэгт эрүүгийн хэргийн тухай роман бичдэг зохиолч цагдаагийн даргаас бүх төрлийн хулгайч, луйварчидтай танилцуулахыг хүсэхэд нь маш хурдан биелүүлжээ. Ганц хоёр шударга, ёс жаягтай хүнийг бас олж өгөөч гэхэд цагдаа гүн бодолд орж, толгойгоо маажжээ. 

Монголын уудам нутаг дээр шударга улс төрч, төрийн түшмэд бас “rara avis” болчихоод байгааг сүүлийн өдрүүдийн үйл явдлууд бэлхнээ харуулж байна. Төрийн түшээд ЖДҮХС, Засгийн газрын бонд, АСЕМ-ийн хөрөнгөнөөс хэрхэн завшиж ирсэн баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж, олон нийтийн сүлжээ ард иргэдийн уур бухимдлаар “буцалсаар” байна. 

МАНАНД төөрсөн эдийн засаг

АН төр засгийн эрх барьж байсан 2012-2016 онуудад хаадын нэрээр бонд гаргаж 3 тэрбум доллар зээлж аваад төсөв, тооцоогүй түмэн төслийн нэрээр төрийн түшээд хуваан авав. Мах гурилын нөөц бүрдүүлж үнийг нь тогтворжуулах, барилгын салбарыг дэмжих, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох, шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах, өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах, нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг гоё нэртэй мянган хөтөлбөр зохиосон нь удирдан зохион байгуулсан түшмэдийг баяжуулав. Эдгээр хөтөлбөрүүдийг Засгийн газар нь биш, Төв банкнаас нь санхүүжүүлж нийт 5.4 их наяд төгрөг олгосны төлбөрийг татвар төлөгчид төлөв. Төсвийн зарлага эрс өсч, төр нь өрөнд баригдаж, үнэ өсч, төгрөгийн ханш буурав.

МАН 2016 онд төрийн эрх авснаасаа хойш өнөөг хүртэл дээрх ЖДҮХС-аас төрийн түшээд, тэдний компаниуд сүүлийн 2 жилд 115 тэрбум төгрөг луйвардсан нь өнгөрсөн долоо хоногоос ил болж, жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийн жигшил, дургүйцлийг төрүүлсээр байна. Энэ сангийн нууцыг МАН-ын доторх фракцын өрсөлдөөн анх задалжээ. Одоо бусад 28 сангийн луйврыг шалгахыг иргэд шаардаж байна. 

Ийнхүү төр засгийн эрх мэдлийг эвсэн болон, ээлжлэн барьж ирсэн МАНАН-ын бүлэглэл, их хурлын гишүүд, төрийн сайд, түшмэдийн дотроос нийтийн хөрөнгийг хулгайлж, зувчуулсныг нь биш, зувчуулаагүйг нь жагсаавал цаг, цаас хэмнэхээр болж байна.

Шударга түшмэд олоход хэцүү болсны бас нэг шалтгаан нь тэд бүр байхгүйдээ биш, тэдэнд итгэхэд хэцүү болсонтой ч холбоотой. Хулгайлдаг түшмэд хэвийн, шударга нь гайхамшигт үзэгдэл болоод байна. Төрийн бүтцийн дээд тал нь төсөв, бонд, тендер, хөтөлбөр, төрийн худалдан авалт нэрээр хулгайлаад хориод жил болсон учир, дунд доод тал нь бүр цагаандаа гарч ил задгай авлига шаардах болжээ. 

Төр засаг нэгэнт ийм болсон учир шударга бизнесийн орон зай хумигдсаар, ажлын байр цөөрсөөр, гадаад улсыг зорих ажил хайгчдын цуваа тэлсээр байгаа. Улс оронд ажилгүйдэл, ядуурал газар авч, иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл алдарсаар.

Гэхдээ улс оронд болж буй өнөөгийн үйл явдал нь монголчууд, төр засгийн өмнө нэгэн түүхэн сорилт бас нэг түүхэн боломж олгож байна.

Түүхэн боломж

Нийтийн хөрөнгийг төрийн түшээд завшсан нь ил тод болж буй энэ цаг үе монголчуудын өмнө төр засгаа институтийн хувьд засч бэхжүүлэх сайхан боломж олгож байна. Бид юуны өмнө дараах алхмуудыг хийх шаардлагатай. Үүнд:

  • Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар, ардчилсан улс орны нийтийн засаглалын гурван тулгуур буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн ялгаа, үүрэг, хариуцлагыг нь шинэчлэн тодруулах замаар бие даасан, тэнцвэртэй, харилцан хяналттай болгох.

  • Нийтийн засаглалыг ил тод нээлттэй, хариуцлагатай, эгэх хариуцлагатай (accountable) болгох.

  • Хуулийн засаглалыг бэхжүүлэх буюу хуулийн өмнө хүн бүр ижил тэгш байх зарчмыг хэрэгжүүлэх.

  • Иргэд орлогоо нэмэгдүүлэх эдийн засгийн эрх чөлөөг олгох, иргэний нийгмийг бэхжүүлж, иргэдийн хяналтыг сайжруулах, төрийн өмчийн бүх компанийг хувьцаат компани болгох зэрэг болно.

Түүхэн сорилт

Улс төрийн намууд юуны өмнө хоёр том нам, МАН ба АН-ын гишүүдийн өмнө түүхэн сорилт ирлээ. Намууд дараах алхмыг хийх ёстой. Үүнд:

  • Улс төрийн намууд нийтийн хөрөнгийг завшсан гишүүн нэг бүрт, дарга, цэрэг гэхгүй хариуцлага тооцох.

  • Хариуцлага, оролцооны тогтолцоо, намын санхүүжилтийн арга хэлбэрээ шинэчилж, ил тод болгох, дотоод ардчиллаа хөгжүүлэх.

  • Намууд институтийн хувьд бэхжих буюу нэг хүнээс хамаардаггүй болох зэрэг болно.

Намууд хэрэв эрс шинэчлэлт хийж чадахгүй бол улс төрийн тавцангаас алга болно.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь 1 цаг 41 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 16 цаг 42 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 16 цаг 52 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 16 цаг 55 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 16 цаг 55 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 16 цаг 56 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 16 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 16 цаг 58 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 16 цаг 59 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 19 цаг 20 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 19 цаг 29 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 19 цаг 29 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 19 цаг 33 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цаг 42 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 19 цаг 47 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 21 цаг 23 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 21 цаг 35 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 21 цаг 35 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 21 цаг 36 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 21 цаг 41 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top