x

Зайлцгаа!

Амьдрах гэж ядаж яваа ардынхаа бүх боломжийг хаагаад өөрснөө цусалж цусалсан дарга нарт зориулав!

Өчигдөр 25-р тусгай сургууль лифттэй болжээ. Багш нар нь санаачилж, зураг төслийг нь гаргаад суумгай, явж чаддаггүй хүүхдүүдээ зөөдөг болсон. Мөнгийг нь Төрийн бус байгууллагууд гаргажээ. Багш нар өмнө нь хүүхдүүдээ өргөж тэвэрч дээш доош зөөдөг байж. Анх удаа лифтэнд сууж үзэж байгаа догдолсон ядуу, зовсон хүүхдүүдийн баярласан царай зурагтаар гарлаа. Арррай гэж, эцсийн эцэст төрөөс хамааралгүйгээр тэд маань хөл залгалаа.

Өрөвдмөөр байна уу?

Гэтэл зэрэгцээд УИХ-ын танхимаар дүүрэн новшнууд ЖДҮ гэж хэдэн өдөр хэрэлдлээ. Өөрийгөө буруутай гэж бодохгүй байгаа луйварчид. Жилийн төсвийн дөрөвний нэгийг (энэ хальт сонссон тоо шүү) 27 санд хуваарилж өөрсдөө авдаг. Пизда жилийн 3 хувийн хүүтэй, эсвэл хүүгүй тэрбумын зээл олдвол ямар ч аавын хүү хэдэн зуу га-д тариалж, хэдэн давхар ямар нэг плаза барьж, гадны том үйлдвэрлэгчийн дистрибютор болж, эсвэл өөрөө том үйлдвэр байгуулан ажиллуулж чадышдээ. Гэтэл тэд олон зуун мянган иргэний боломжийг таглан хааж зөвхөн өөрснөө авсаар ирсэн байна. Тэр муу ядарсан хүүхдүүдэд ганц лифт ч бариад өгчихгүй өөрсдөө цусалсаар иржээ! 

Аймар байна уу? Гэр хорооллын баас нэвчсэн хашаанд амьдруулж үзүүлэх үү?

Илрээд байгаад нь уур нь хүрээд байгаа юм гэнээ, манай дарга нар. Хармаандаа салаавчаа гаргаж байгаад уучлаарай гэж шааж байна. Хөмхий зууж байгаагаа харин нууж чадахгүй байна. Ерөнхий сайд Хүрэлсүр нь уучлал гуйхгүй бол яана яана ч гэнэ үү. Уучлаарайгаар чинь яахым бэ? Мөнчгөрөөрөө зүтгэж байгаа олон хүний мөнгийг цуглуулж аваад өөрсдөө хэрэглэж ирсэн энэ олон жилийн алдагдсан боломжийг яахын? Энэ зүйлд гар дүрсэн нь илэрсээр байгаа, нэр төрөө нэгмөсөн шалбаагтай хутгасан Ерөнхийлөгчөөсөө эхлээд газрын даргын авгай хүүхдээс бүрддэг энэ төрийг яахын? Танай манай нам гэхгүй бүгдээрээ хулгайлж ирсэн түүхийг яахын? Ноднин Их хурал дээр Хүрэлсүр, Ж.Мөнхбат хоёр “чи төрөөс хулгайлаагүймүү?” гэж зурагтаар хэрэлдсэн.

Алгадмаар байна уу? Эсвэл хүүхдийг нь улсын эмнэлгийн шалан дээр хэвтүүлэх үү?

Та ЖДҮ сангаас мөнгө авсан байна гэхэд Май төлчий! гэж байна. Тэгээд төлчихөж байна. Ж.Энхбаяр гэдэг хүн үхэр тэжээсэн, үхэр нь царайлаг тул туйлын зөв юм хийсэн гэнээ. Энэ хүний оронд олон арван жирийн монгол хүн старт апаа эхлүүлж, амьдралаа тэгшлэх байсан юм.

Яамаар байна? Ямбий, өмхий автуусаар явуулаад үзэх үү?

Ерөнхий прокурор орж ирээд цэвэр зарчим ярьж байхад зөвхөн дуугаа өндөрсгөсний төлөө Оюунчимэг, Даваасүрэн гэдэг тэр хоёр эргүү гишүүн юу гэсэн гээч! “Захирах захирагдах ёсоо санаарай! УИХ-аас уучлал гуй! Чи УИХ-ын гишүүнийг загнахгүй шүү, чамайг бид сонгосон шүү!”. Тэд өөрсдөө ямар юм бэ? Ядаж ухаантай юу! Шударга үнэний төлөө гэж орилж байгаад Батзоригийнхоо бүрэн эрхийг үлдээгээд прокурорыг хөөгөөд гаргасан. Янхан “үгүй хэмээн зөвшөөрөв” гэдэг яриа байдаг.

Яахав, хүүхдийг нь цэцэрлэгийн сугалаанд оруулах уу?

ЖДҮ-ийг дэмжих санг би мэднэ. Зээллэг авах санаархал төрөх битгий хэл хөөцөлдөж үзэж байлаа. Санхүүжилт дууссан гэсэн бурхны сүүлийн лүндэн шиг хариу авсан юм. Өөр олон нөхөд, танилууд байдаг. Бүгд нүүр лүүгээ алгадуулж буцдаг. Тэгээд банкнаас, арга тасарвал ББСБ-аас зээл авдаг. Ихэнх нь шатдаг. Гэтэл төрд байгаа новшнууд тэр мөнгийг хэдийнээ аваад буцаагаад гуч нугалаад бидэнд өгдөг байж. 

Яахав, өвчин тусуулж үнэтэй тариа авах мөнгөгүй үлдээгээд яахыг нь харах уу?

Харин гудамжинд хүмүүс ямбий автуусанд сууж, яаж ч магадгүй таксигаар яачих бол гэж бодон зорчиж, харанхуй гудамжаар бэдчиж, утаанд мансуурч байна. Эмнэлэгт хүүхдүүд газраар зулж, цэцэрлэгт сонгогдоогүй заяагаа зүхэж байна. Дарга нарын буянаар монголчууд дэлхийд хамгийн унхиагүй, тэнэг, өмдөндөө баацан хүүхэд шиг өрөвдөлтэй харагддаг болсон.

Дарга нар бүх мөнгийг, бүх боломжийг өөрсөндөө зориулж ирсэн жилүүдэд мянга мянган залуусын толгойд төрсөн гялалзсан санаа тэндээ унтарч, мянга мянган залуусын оргилсон эрч хүч лизингээс лизингийн хооронд ширгэсэн. Тэгээгүй бол эх орон чинь хөгжиж цэцэглэх байсан юм!

Та нар буруугүй, гэгээн царайлж жүжиг тавихаа болиод бүгдээрээ зайл. Ерөнхийлөгч УИХ хоёрын хэн нь улс удирдах уу гэнэ. Ялгарсан бүлэглэлүүдийн булаалдсан баялаг нь ядуурсан бид. Зүгээр бүгдээрээ арилцгаа, өмхий бөгсөө чирээд нүдэнд харагдахгүй газар тонилцгоо! 

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь 1 цаг 41 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 16 цаг 42 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 16 цаг 52 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 16 цаг 55 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 16 цаг 55 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 16 цаг 56 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 16 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 16 цаг 58 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 16 цаг 59 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 19 цаг 20 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 19 цаг 29 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 19 цаг 30 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 19 цаг 33 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цаг 42 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 19 цаг 47 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 21 цаг 23 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 21 цаг 35 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 21 цаг 36 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 21 цаг 36 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 21 цаг 41 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top