x

Дэлхийн оюуны өмчийн байгууллага утаагүй зуух, яндангийн патентын талаар лавлагаа өгнө

Ерөнхийлөгч Х.Баттулга, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарри нар өчигдөр Швейцарын холбооны улсын Женев хотноо уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх чиглэлээр ярилцлаа. Мөн жижиг дунд үйлдвэрт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл авах, залуучуудын санаачилга, инновацыг хэрхэн дэмжих, дэлхийн хэмжээнд патент авсан ижил төрлийн инноваци байгаа эсэхийг цаг алдалгүй мэдэх хүсэлт тавив. Монгол Улсад сүүлийн хэдэн жил утаагүй зуух Засгийн газарт их хэмжээгээр нийлүүлсэн, одоо утаа шүүдэг яндан нийлүүлэх тухай яригдаж байна. Энэ мэт бүтээгдэхүүнийг олон улсад үр дүнг нь нотолж патент авсан тохиолдол байдаг эсэхийг мэдэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарри Монгол Улстай бүхий л талаар хамтарч ажиллахдаа тааламжтай байна гэдгээ илэрхийлээд тус байгууллагын мэдээллийн сангаас дэлхийн хэмжээнд ямар инноваци патент авсан эсэх болон патент авах хүсэлт нь ямар шатанд явааг хэрхэн мэдэх тухай сургалт, оюуны өмчийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай сургалтыг Монгол Улсад явуулахаар болов. Мөн Монгол Улсын оюуны өмчийн газартай хамтран хэрэгжүүлсэн Монгол Улсад оюуны өмчийн бүтээлийн бүртгэлийг автоматжуулсан зэрэг үр дүнтэй ажилдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улстай холбогдох зарим мэдээллийг сонирхжээ.

Дэлхийн оюуны өмчийн байгууллага нь оюуны өмч нь эдийн засгийг урагшлуулагч хүчирхэг хэрэглүүр гэж үздэг тухайгаа хэлж, Дэлхийн инновацийн индексийн тайланд Монгол Улс 126 орноос суурь 80 үзүүлэлтийн дүнгээр 53 дугаарт орсон талаар танилцуулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 41 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 56 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 1 цаг 15 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top