x

УИХ-ын гишүүдийн нэр төрийг сэргээе

Яг одоо УИХ-аар ирэх оны Монгол Улсын төсвийг хэлэлцэж байна. Энэ бол товчхондоо төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэн нь хэдэн төгрөг захиран зарцуулах тухай яриа. Төсвийн хэлэлцүүлгийн хажуугаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо бас нэг “жижигхэн” хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн нь Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг “Жижиг дунд үйлдвэр бол ХХААХҮЯ-ны хариуцах асуудал биш. Энэ яам том болон дундаас дээш үйлдвэрлэлээ хариуцаж, бодлогоо барих ёстой. Харин жижиг дунд үйлдвэр бол  хөдөлмөр эрхлэлтийн бодлого, ХНХЯ-ны хариуцах ёстой ажил” гэж хэлсэн. Энэ ч үнэн байж магадгүй.

Энэ онд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-д төсвөөс 99.1 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн байна. Сангаас өгч буй хөнгөлөлттэй зээлийн хугацаа таван жил, жилийн  гурван  хувийн хүүтэй. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ нь хоёр тэрбум төгрөг юм. Ирэх онд ч бас энэ зээлийг бууруулахгүй байх талаар гишүүд Сангийн сайдтай “нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж” байна. Ингэх шалтгаан ч байсан бололтой.

Өчигдөрхөн олон нийтийн сүлжээнд УИХ-ын нэр бүхий гурван гишүүний “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас авсан зээлийн мэдээ тавигдлаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” компани 950 сая төгрөг, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын “Эпото анарваан” ХХК (эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй) тэрбум 200 сая төгрөг, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн “Тээвэр ачлал” компани (мөн адил эхнэрийн нэр дээр бүртгэгдсэн) тэрбум 400 сая төгрөгийн зээл авсан байна. Хэрхэн, яагаад гэдгийг сан өөрөө тайлагнах ёстой. Хэрэв тийм зүйл байгаагүй бол энд нэр дурьдагдсан гишүүдийн нэр төрийг сэргээж өгнө биз.

Асуудал юу вэ гэвэл УИХ-ын гишүүн, сайд нар иргэдэд зориулж хууль баталж, сан байгууллаа гэчихээд өөрсдөө дундаас нь “завшиж” байгаа явдал. Тэр тусмаа төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрөө (Б.Батзориг сайдыг хэлж байна) өөрийнхөө удирдлагад ажилладаг сангаас хөнгөлөлттэй зээл авна гэдэг нөгөө бидний яриах дуртай “ашиг сонирхлын зөрчил” мөн үү? УИХ-ын гишүүн, төрийн сайд хүний ёс зүйд нийцэх үү?

 

Иргэд, аж ахуй нэгжүүд бизнесээ явуулахын тулд арилжааны банкаас наад зах нь 20 хувийн хүүтэй арилжааны зээл авдаг. Жижиг дундынханд ийм хэмжээний хүү банкинд төлөөд цаана нь өөртөө ашиг хийх, үйлдвэрлэлээ өргөтгөх боломж байдаггүй. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх үүднээс (С.Чинзориг сайдын хэлсэнчлэн “хөдөлмөр эрхлэлтийн бодлого” ч гэж хэлж болно) “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-г бий болгож, жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгож ирсэн.

Гэвч энэ санд төсөвлөдөг хөрөнгийн хэмжээ маш багын дээр өгч байгаа зээл нь эзэндээ очиж чаддаг эсэх нь нь хүртэл бүрхэг болчихлоо. Саяын жишээнээс харвал 99 тэрбумыг 76 гишүүнд тэрбум, тэрбумаар нь тарааж өгөөд л дуусах нь байна шүү дээ. Ийм байхад Монголд үйлдэрлэл хөгжинө, монголчууд үйлдвэрлэгч улс болно гэдэг хол хэвтэнэ.

Одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд нь “Жилд 2.5 тэрбум төгрөг хүртэлх  борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд нэг удаа татварт тайлан гаргаж, нэг хувийн татвар төлөх” тухай тусгажээ. Өөрөөр хэлбэл “нөгөө” хэд маань банкинд хүү төлдөггүй (жилийн гурван хувь гэдэг бараг л хүүгүйтэй адил, инфляци 8 хувь болчихоод байхад) байсан дээрээ татвар төлдөггүй болох нь байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүд 48.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь татварын нийт орлогын 5 орчим хувийг бүрдүүлсэн гэсэн байна. Энэ мөнгө төсөвт орж ирэхээ болино гэсэн үг. Оруулсан хөрөнгөө ядаж татвар болгоод эргүүлж авч чадахгүй бол тийшээ мөнгө хийхийн хэрэг байна уу? Энэ ер нь хэнийг дэмжсэн хууль юм бэ? 

Б.Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • одончимэг (66.181.160.107)
    уул уурхайн яам хувьцааны эрх нэмэгдүүлнэ гэж ямар учиртайг товч тайлбарлахгүй юу
    2018 оны 10 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 37 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 52 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 1 цаг 11 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top