x

Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоаки-г хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Япон Улсын Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоаки бараалхлаа.

УИХ-ын дарга М.Энхболд Япон Улс бол манай гуравдагч хөрш бөгөөд тус улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг бид чухалчилдаг. 2017 онд миний Японд хийсэн айлчлалын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт аймаг, муж, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжих талаар тусгасан билээ. Үүний дагуу Японы баруун өмнөд бүсийн томоохон хот Фүкүокагийнхан манай аймаг, сумуудтай, түүний дотор Төв аймгийн Батсүмбэр сумтай хамтран ажиллахаар шийдвэрлэж, зорилго чиглэлээ тодорхойлсонд баяртай байна гэж уулзалтын эхэнд онцлов.

Ноён Ёшимацү Мотоаки хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, монгол анд нөхөдтэйгээ хөдөө аж ахуй, байгаль хамгааллын зэрэг салбарт хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хуваалцах болсондоо баяртай байна гэв.

Тэрбээр манай муж, хотын эдийн засаг 40-өөд жилийн өмнө маш хурдацтай хөгжсөн. Хөгжлийн нөгөө талд хүрээлэн буй орчны бохирдлын асуудал маш хурцаар тавигдсаныг бид амжилттай шийдвэрлэж чадсан юм. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй Азийн улс орнууд, түүний дотор Монгол Улсад энэ сорилт тохиож байгааг бид сайн мэдэх учраас хог хаягдлыг боловсруулах, байгаль орчин, агаарын бохирдоос сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна.

Түүнчлэн газар тариалангийн шилдэг технологи, арга зүйг монголчуудад эзэмшүүлэхийг эрмэлзэж байна. Япон Улс газар нутаг багатай. Бага газраас их ургац авахын тулд маш их хүчин чармайлт гаргасны үр дүнд манай ард түмэн ихээхэн судалгаа шинжилгээ хийж, тэр хэрээр нэн чухал мэдлэг мэдээлэл хуримтлуулсан юм. Тиймээс монгол залуусыг, түүний дотор Төв аймгийн Батсүмбэр сумын тариаланчдыг дадлагажигч ажилтнаар Японд ажиллуулж сургах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэж ярилаа.

Уулзалтын үеэр Фүкүока-Төв аймгийн хооронд аялал жуулчлал хөгжүүлж, монгол, япон иргэдийг харилцан зочлуулах асуудлыг хөндөж, энэ чиглэлээр өргөн боломж буйг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Фүкүока хотын захиргааны Батсүмбэр сум, Монгол Улстай хамтран ажиллах, мэдлэг туршлагаа хуваалцах санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа  илэрхийллээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 33 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 48 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 1 цаг 7 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top