x

Малаа сольё

Энэ гарчигны хувьд гишүүнийг сольё гээгүй бөгөөд малаа бензинээр солих тухай бодож өгсөн юм шүү. Битгий гүтгэж бодоорой. Билэгт гишүүн их хурал дээр 3 хан минут үг хэлэх эрхтэй юм билээ. Үүний цаана дахиад 3 минут байдаг байсан бол иймэрхүү үг хэлэх байсан болуу.

Бид 60 сая малтай. Оросоос 1 тэрбум долларын бэнзин авдаг юм билээ. 20-оод сая бог мал гаргаад бартэрдаад авах ажлыг засгын газар судлаад хиймээр байна. 

Шатахуун импортлогчид одоо хоньчин ажилд авах ажлаа яаралтай эхлүүлмээр байна. Үүнтэй зэрэгцээд оросруу тууж явж чадахуйц туршлагатай туувирчыг яаралтай сонгон шалгаруулж Авъяаслаг туувирчид тэмцээн зохиомоор байгаа юм. Тууварчидын гол шалгуур нь гадаадруу тууж байсан туршалагатай байх юм. Миний санаж байгаагаар голчлон тувагаас адуу тууж оруулж ирж байсан эсвэл Туваруу гаргаж байсан сайн эрсийг хайх нь хаанаа төсөв цаг хэмнэсэн зүйл болох болуу гэж бодож байна. Хил гаргаж байсан туршлага их чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.

Зөвхөн бинзенийг биш цаашдаа бүхий л зүйлийг хониор бартердаж байх хөдөлгөөн сошл орчинд яаралтай үүсгэх ажлыг судалмаар байна. Үүний хүрээнд манай төр засаг яаралтай арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд хийсэн ажил нь монгол банканд мөнгөний бодлогын газрыг татан буулгаж хоньны бодлогын газрыг яаралтай нээмээр байна. Ингэснээр бид хонийг их хэмжээгээр хямд үнээр бэнзинээр бартердаж гадагш алдах нөхцөл байдлаас аврагдах юм. Тэхгүй бол оросууд бидний хонийг маш бага үнэлэх, эсвэл монгол компаниуд дотоодоос бага үнээр авжих үнээр зарж хувьдаа ашиг хийх аймшигт байдал үүсээд байгаа юм. Ард түмний хониор хувьдаа ашиг хийх нүгэл юм. Ямарч компани энэ асуудал дээр ашиг харалгүй ажиллах хэрэгтэй. 

Одоогоор нэг хонь 50 доллар байгаа бөгөөд долларын хоньтой харьцах ханш хурдацтай өсөж байна. Иймээс төв банк сангийн яамны мэргэжилтэнүүд яаралтай хоньны ханшийг тогтоох, бодлогын хурга ишигний үнийг өсгөх зэрэг арга хэмжээ яаралтай авах цаг иржээ. 

Одоо бид дотооддоо хонио яаралтай цуглуулах, гадагш гаргах, хоньнууд гадаадад гараад орос хоньнуудын дэргэд өнгө зүс, хэл ярианы хувьд гологдохооргүй байх, улс орны нүүр царай болохын хувьд биеэ авж явах, хуц ухнадаа анхаарал тавих зэрэг явдалд анхаарч эхлэхгүй бол оройтхоор болжээ. 

Би өмнө нь хэлж байхад сошл орчинд намайг их дэмжиж миний энэ үгийг ишлэх болсон билээ. “Өвөд болхоор хүйтэн болдог” гэж. Бид энэ үгийг ягштал санж хонин сүргээ дааруулалгүй оросод хүргэх аргыг олмоор байна. Үүнд Үйлдвэрлэл хариуцсан яам тамгын газрууд ямар бодолтой байгааг сонсмоор байх юм. Хэдэн хонио хүний газар дулаан явуулахуйц хувцас хунар хийчхэд чадахгүй гэхгүй байх гэж бодож байна. 

Цаашид зөвхөн бензин гэлтгүй гадаадаас авдаг бүтээгдхүүнүүдийг малаар бартердаж авах бэлтгэл ажлыг яаралтай хангамаар байна. нэг ямаа 10 хил элсэн чихэр, 20 хил будаа өрөөл адууны мах гэх мэтчилэн хийж болох асуудал. Үүнд гагцхүү сэтгэл дутаад байгаа бөгөөд 60 сая малыг ингэж эргэлтэнд оруулхаас өөр арга байхгүй юм. Үүнд зөвхөн хүнс гэлтгүй машин, бэлэн хувцас импортлогчид нэгдмээр байгаа юм. Үүнд гадаад харилцааны яам голлох анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм. Бид угаасаа машиныг морьны хүчээр хэмждэг. Уг хэмжүүрийг нь шууд машины үнэ болгочихвол яадаг юм болдоо. Хөдөө аж ахуйн яам, авто тээврийн газрын мэргэжилтэнүүд хариулт өгнө гэж найдаж байна. Тухайлбал 10 морьны хүчтэй машин 10 морьны үнэтэй байдаг. Уг нь шударга үнэлгээ гэж харж байгаа тул гишүүд ч дэмжих байх. 

Би сая зун малчдад өөрийн зураг бүхий данх тарааж явахдаа малчидтай нүүр тулан уулзаж энэ асуудлыг ярилцсан юм. Нэгэнт малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй байгаа нь миний данхыг авж байгаагаас бэлээхэн харж болж байсан юм. Тиймээс энэ асуудал малчдын амьдарлыг эрс өөрчлөнө гэдэгт итгэлтэй байна. Ерөнхий сайд ч малчдаа бодож дэмжих болов ууу. 

Гэхдээ би л ийм үг хэлэх байсан болуу гэж тааж байгаа болхоос яг жинхэнээсээ шаал өөр үг мань мэт бодож олхын эцэсгүй ухаалаг үг ч хэлэх байсан байж магадгүй. Тиймээс эрхэм гишүүндээ улам их амжилт...

Gump /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь 1 цаг 39 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 16 цаг 40 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 16 цаг 50 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 16 цаг 53 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 16 цаг 53 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 16 цаг 54 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 16 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 16 цаг 56 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 16 цаг 57 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 19 цаг 18 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 19 цаг 27 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 19 цаг 27 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 19 цаг 31 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цаг 40 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 19 цаг 45 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 21 цаг 21 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 21 цаг 33 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 21 цаг 33 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 21 цаг 34 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 21 цаг 39 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top