x

Э.Бат-Үүл: Цагдаагийн офицер Б.Батсүхийн эд хөрөнгийг булаажээ

Гэр хороололын хөдөлгөөний удирдагч Батсүх, хотын дарга Батболдын цонх руу өндөг шидэж, тайван цуглаан хийжээ. Ингэснийх нь төлөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс түүнийг баривчлан гурван өдөр цагдан хорьж саатуулсан юм. Тэгээд хэргийг нь шүүхэд шилжүүлнэ гээд сулласан байна. Суллахдаа Батсүхийн өмсөж явсан хувцаснаас бусад, биедээ авч явсан бүх эд зүйлийг нь хураан авчээ. Гар утас, биеийн байцаалт бичиг баримт гээд бүгдийг нь. Гар утсыг нь хурааж авахдаа, зүгээр ч үгүй "чи лайв хийчих учраас авч байгаа юм" гэж гэнэ!

Батсүх мөчөөгөө өгөхгүй шазруун тул "Миний эд зүйлийг ямар хуулийн үндэслэлээр хурааж авч байгаа юм бэ?" хэмээн асуухуйд нь дэд хурандаа Чинбат "Би битгий өг гэсэн юм!" гэж "шударгаар өөрийгөө илчлэн" таахалзжээ. Батсүхийг байцаасан ахмад Анхбаяр даргынхаа үгийг бахархалтайгаар нотлон, "заргалдаарай!" зэргээр даапаалан үджээ. Батсүх, хэрэв зээ хажууд нь жирийн иргэдээс гэрчлэх хүмүүс байсан бол тэр хоёртой зодолдоход ч бэлэн байсан гэнэ. Яагаад гэвэл, цагдаагийн офицер Чинбат, Анхбаяр нар Үндсэн хуулийг чанд сахих тангарагаа зөрчиж, өөрсдөө хууль бусаар хүний хөрөнгө, эд зүйлийг булааж авсан. Энэ тохиолдолд иргэн "номхон" байх үүрэг хүлээх албагүй. Даанч байцаалтын өрөөнд Чинбат, Анхбаяр нараас өөр хүн байгаагүй тул зодолбол дараа нь нийлж байгаад гүжирдчих тул Батсүх биеэ барьжээ. 

Нарийндаа Батсүхийн зөв юм!

Төрийн албан хаагчид нэн тэргүүнд хуулиа биелүүлж, тангарагаа сахин үлгэрлэх ёстой. Тэр тусмаа цагдаагийн албан хаагчид!

Цагдаагийн офицерууд хуульгүйгээр, тушаалгүйгээр, уурандаа хүн буудчихсан 7-р сарын 1-ний хэрэг явдал саяхных шүү дээ!

Чинбат, Анхбаяр нар Батсүхийг хууль бус үйдлээрээ нийгмийн хэв журам алдагдуулсан хэмээн зөрүүлэн үзэж байгаа. Тэрэндээ бат нот итгэчихсэн буй.

Гэхдээ, тэд Үндсэн хуулиа уншихгүй юм. Үндсэн хууль манай дээд хууль гэдгийг ойлгохгүй юм. Бас,Үндсэн хуулиа давж үйлчилдэг "том толгой"-той хууль байх ёсгүй хэмээх хууль хэрэглэхэд баримталдаг зарчмыг мэдэхгүй юм. Тэгээд хажуугаар нь ууртай шартай цагдаа нар бололтой.

Уурандаа тэд Үндсэн хуулиа чанд сахих (чанд сахих гэж зориуд тодотгосон байдаг) тангарагаа ч умартсан хэрэг. Тайван жагсаал цуглаан байсан ч "зөвшөөрөл авах ёстой" гэж гүрийгээд байгаа юм.

Бүр тэгэж ярихдаа хүрэх юм бол тэдний түрий бариад байгаа "Жагсаал цуглааны тухай" хуулинд "зөвшөөрөл авах" гэдэг үг ч байхгүй. Жагсаал цуглааныг "бүртгэх" гэж л ойлголт байгаа.

"Бүртгэх" гэдэг энэ үгийг хотыг дарга Батболд өөрийнхөө үзэмжинд тааруулаад "зөвшөөрөх" хэмээн "орчуулчихаад" байгаа юм. Тэгэхээр Чинбат, Анхбаяр нар хуулинд биш Батболдод захирагдаж буй. Ингэж үнэнээ хэлэхээсээ ичээд, гүрийгээд байгаа. Батболдын төлөө тэд шаралхаад байхдаа яахав дээ!

Батсүхийн биедээ авч явсан эд зүйлийг офицер Чинбат, Анхбаяр нар булааж аваад сар болж байна. Лайв цацдаг гар утсыг нь салгаж онгичоод юу ч авч,юу ч суулгасан байж мэднэ. Энэ цаг үед, гар утас бол хүний хувийн нууцаас авахуулаад хайрын захиа, данс, мөнгөн гүйлгээ мэт амьдралаа хадгалдаг маш чухал өмч хөрөнгө болсон шүү дээ! Одоо тэр утас эзнээ эргэж шөнөөр орон дотор нь хүртэл тагнадаг "тагнуул" болсон ч юм бил үү? Хувийн нууцыг нь хувилаад авчихсан нь эргэзээгүй! Үндсэн хуулийнхаа дагуу тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөгөө эдэлсэн Монгол Улсын гэм зэмгүй иргэний хувийн халдашгүй байдал ийнхүү дашийн шог болжээ!

Би хотын дарга байхдаа "бүртгэх" гэдэг хуулийн үгийг бүртгэх гэдэг зөв утгаар нь хэрэглэдэг байсан. Тодруулбал; Үндсэн хууль ёсоор Монгол Улсын иргэд тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй буюу ямар ч хориг саадгүй бөгөөд энэ эрх чөлөөгөө эдлэх явдлыг хангах үүргийг иргэдийнхээ өмнө хотын дарга хүлээнэ, тэгээд жагсаал цуглаан хийж буй олны аюулгүй байдал,хэвийн үйл ажиллагааг хамгаалан цагдаагаараа угтан үйлчлэх ёстой,үүнд бэлдэхийн тулд бүртгэж буй гэсэн утгаар ойлгогдоно. Миний Нийслэлийн засаг даргын албыг хашиж байх 4 жилд, төв талбай дээр жагсаал цуглаан хийх явдал ямар ч зөвшөөрөл авах шаардлагагүй чөлөөтэй болсон бөгөөд жагсаж цуглагчдын аюулгүй байдал, үйл ажиллагааных нь саадгүй байдлыг хангахаар цагдаа нар ажилладаг байлаа. Ижил хүйстнүүдээс авахуулаад трактор комбайнтай тариаланчид, хөдөлгөөн, намууд цагдаагийн хамгаалалт, угтах үйлчилгээний дор чөлөөтэй жагсаж байв шүү дээ.

Цагдаа нар, тайван жагсаал хийж байгаа иргэдээ тараах гэж улайж явахаас тэднийгээ хамгаалж явахдаа хамаагүй сэтгэл нь өег байсан. Жагсагчид тарахдаа цагдаа нарт баярласан талархсанаа илэрхийлдэг байсан болохоор аргагүй. Цагдаа иргэдийн хооронд харилцаа илтэд "дулаарсан" юм даг.

Харин нэг удаа, Хувьсгалын музейн урд талбай дээрхи "Хөх монгол" хөдөлгөөний суултыг надаас нууж байгаад шөнө тараасан байсан. Ерөнхий сайдаас чиглэл өгсөн юм байна билээ. Нийслэлийн цагдаагийн удирдлагын энэ үйлдлийг Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар, нийтэд ил тод хэлэлцэж, дахин ийм явдал гаргахгүй байхыг хатуу сануулж билээ.

Ардын намыхан жагсаал цуглааныг ёстой зоргоороо хийж байв. Тэдний цуглаан жагсаал хөөрүү, хэнхэг, сүржин болно. Өөрдсдийг нь хамгаалж байгаа цагдаа нар руу хүртэл архирана.

Мэдээж цуглаан бүр дээрээ намайг огцоруулах шаардлага тавина. Энэ дашрамд сануулахад өнөөдөр төр,нийслэлийн өндөр албан тушаал хашиж байгаа олон залуусын карьер намайг дайрахаас эхэлсэн шүү!

Намайг огцрох шаардлага тавьсан Ардын намын "сүрт жагсаал"-ыг, таарсан үед нь би гадаадын зочин, төлөөлөгчидөд үзүүлж, жагсагчид юу шаардаад байгааг тэдэнд орчуулж өгч байв. Монголын ардчиллыг гайхуулж байгаа минь тэр.Тэд ч бахаддаг байсан. Зочдын өмнө миний нэр хүнд бүр өсөлгүй яахав. Би чинь дэлхийн хамгийн ардчилсан хотын дарга болчихож байгаа юм чинь.

Одоогийн хотын дарга Батболдод ийм ухаан байхгүй л дээ! Өөрийг нь эсэргүүцэн тэмцэж буй хүмүүсээр гайхуулдаг дарга, хотоо ямар их чимдэгийг хомопостсоветскус Батболд ойлгохооргүй "бичил тархитай" аж. Тийм учраас, гэр хороолол хөдөлгөөний удирдагч Батсүхийг Чинбат, Анхбаяр нараар айлгаад байгаа юм!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.185.43)
    17 оны хавар төв талбайд өдөр болгон аль нэг байгууллагынхан өдөрлөг болдог байлаа шалтгаан нь элдэв жагсаал цуглаанаас айж талбайг завгүй байлгах
    2018 оны 10 сарын 22 | Хариулах
  • ard (43.243.161.23)
    goe helj ee uulan ed har mal Ta uuruu huuliguigeer hulgai hiij bolohgui en terguund ard tumen hulgaid aldan ed zuilee chamaas buulj abah bolno oo
    2018 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top