x

Ерөнхийлөгч АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо.

2018 оны 10 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Бельги улсын Брюссель хотноо болох Ази-Европын дээд түвшний 12 дугаар уулзалтад оролцоно.

“Европ ба Ази: Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн дор болох АСЕМ-ын энэ удаагийн Дээд түвшний уулзалтаар  тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван туулахын тулд хоёр тив хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоог өргөжүүлж, нягтруулах асуудлыг хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд түвшний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаануудад манай улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэхийн зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Э.Макрон, ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркел, Унгарын Ерөнхий сайд В.Орбан, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук зэрэг АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн удирдагчид, мөн Европын Холбоо, Европын комиссын удирдлагатай хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Швейцар улсын Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох юм.

Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дэлхийн хөрөнгө оруулалтын чиг хандлагыг өөрчлөгчдийн дээд түвшний уулзалт”,  “Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд түвшний уулзалт”, “Хөрөнгө оруулалтын хотхон” зэрэг уулзалт, арга хэмжээнд оролцож Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийх боломж, нөхцлийн талаар үг хэлнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн үеэр Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын олимпийн хороо зэрэг байгууллагын удирдлагатай уулзалт хийж, эдгээр байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 3 цаг 7 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 3 цаг 10 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 4 цаг 18 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 5 цаг 15 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 5 цаг 49 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 6 цаг 42 мин ОРОС дахь АЛЛАГА 7 цаг 39 мин Зам, талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа 7 цаг 46 мин Булган боомт-Такашикен, Хавиргын боомт-Манжуурын чиглэлд жуулчин тээвэр эхэллээ 7 цаг 50 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элчтэй уулзлаа 7 цаг 55 мин Ч.Ундрам: Гурилын үйлдвэрүүд 8 хувийн ашигтай ажилладаг юм бол банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр 8 цаг 0 мин Ш.ДУЛМАА: Хорвоогийн өдрүүд хичнээхэн билээ... 8 цаг 53 мин Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 11 мин ХХААХҮЯ: Үйлдвэрүүд үхсэн малын мах бэлтгэсэн нь тогтоогдоогүй 23 цаг 25 мин С.Чинзориг: Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ 23 цаг 44 мин Хандив тусламж хүссэн мэдээлэлд болгоомжтой хандаж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү Өчигдөр 17 цаг 34 мин Н.Учрал: Эмийн жорыг E-Mongolia системээр олгодог болж байна Өчигдөр 16 цаг 58 мин Х.Булгантуяа: НДЕГ-ын цахим системийг "IT Zone" компани 970.000 доллараар хийсэн ч гацалт үүсч байна Өчигдөр 16 цаг 46 мин Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөрвөн удаа болсон Өчигдөр 14 цаг 38 мин ОБЕГ: Газар хөдлөсөн үед гэр, албан байгууллагынхаа аюулгүйн цэгийг мэддэг байх хэрэгтэй Өчигдөр 13 цаг 11 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна
Top