x

“Эрдэнэт”-ийн 49 хувийн өмчлөл тойрсон маргаан эцэс боллоо

УДШ: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр хууль бус

Улсын дээд шүүх “Монголиан коппер корпорейшн” ХХК­ийн нэхэмжлэлтэй, Монгол улсын Засгийн газар, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалыг хэлэлцэв. Хоёр жил гаруй сунжирсан эл маргаан өмнө нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу хянан хэлэлцэгдэж шүүхээс “Монголиан коппер корпорейшн” ХХК­ийн талд шийдвэрлэж байсан юм. Тэгвэл өчигдөр болсон УДШ­ийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ­ын мэдэлдэх 49 хувийг худалдан авчирсан “Монголиан коппер корпорейшн” ХХК­ийн эрхийг дахин баталгаажуулав.

Шүүх хуралдааны дараа “Монголиан коппер корпорейшн” ХХК­ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Монгол­росцветмет компанийн хувьцаатай холбоотой маргааныг дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэснээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжлэх нөхцөл боломжоор хангагдаж байна. Манай компанийн зүгээс хэдийгээр энэ маргаан хоёр жил хагас сунжирсан ч шүүхээс хуульд нийцүүлэн шийдвэр гаргаж байгаад талархалтай байна. Үндсэн хуульд зааснаар дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Төрийн  байгууллагууд түүнийг  хэрэгжүүлэх  үүрэгтэй. Тиймээс бид төрийн байгууллагаас дээд шүүхийн  шийдвэрийг даруй биелүүлэхийг шаардан ажиллана. Мөн нөгөө талын хувьцаа эзэмшигчидтэйгээ нийлэн ТУЗ­ийг яаралтай хуралдуулж “Эрдэнэт” үйлдвэрт тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх болно” гэв. Түүний хэлсэнчлэн өнөөдрөөс эхлэн Засгийн газарт хууль бус үйл   ажиллагааг залруулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК­ийн ТУЗ­ийг албан ёсоор хуралдуулах нөхцөлийг хангах үүрэг ногдлоо.

ӨЧИГДРӨӨС ЭХЛЭН ЗАСГИЙН ГАЗАРТ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗАЛРУУЛАХ, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК­ИЙН ТУЗ­ИЙГ АЛБАН ЁСООР ХУРАЛДУУЛАХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАХ ҮҮРЭГ НОГДЛОО.

“ТӨРИЙН 51 ХУВИЙГ ТӨЛӨӨЛӨХ ТАЛТАЙ НИЙЛЭН ТУЗ­ИЙГ ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛЖ “ЭРДЭНЭТ”ҮЙЛДВЭРТ ТУЛГАРААД БАЙГАА АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ БОЛНО”

“СТАНДАРТ” БАНКИНД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААЛСНААС ҮҮДЭЛТЭЙ МАРГААНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЯЛАГДАЛ ХҮЛЭЭСЭН НЬ ТУС ҮЙЛДВЭРИЙН ӨМНӨ ТУЛГАРААД БАЙГАА ГОЛ БЭРХШЭЭЛ.

Хэдийгээр шүүхийн шийдвэр тэдний талд гарсан ч Эрдэнэт үйлдвэрт олон ярвигтай нөхцөл байдал   бий болоод байгаа. Стандарт банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалснаас үүдэлтэй маргаанд Монгол улсын Засгийн газар ялагдал хүлээсэн нь тус үйлдвэрийн өмнө тулгараад байгаа гол бэрхшээл болоод байгаа юм. Энэ талаар “Монголиан коппер корпорейшн” ХХК­ийн ТУЗ­ийн дарга М.Мөнхбаатар хэлэхдээ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэртэй маань холбоотой олон үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал, 51 хувийн гэж хэлэгдээд байгаа “Жаст” компанитай холбоотой асуудал байна. Эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалснаас үүдэн 112 сая ам.долларын өр төлөх тухай яригдаж байна. Өдөрт 3­-4 сая ам.доллараар өр нэмэгдэж байгаа. Манай компанийн эзэмшдэг 49 хувийг төрд авах шийдвэр гарснаас эхлээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн үйл явдлаас харахад “Стандарт” банкны хэрэгтэй холбоотойгоор манай компанийн эрхэнд улс төрийн зорилгоор халдсан юм болов уу гэсэн бодол төрдөг. Тэр нь ч зарим нэг үйлдлээс нь батлагдаж байна. Манай компанийн зүгээс “Жаст”­ын тавьсан өрийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх бус буруутай этгээдүүд төлөх ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа.

Энд зөвхөн нэг хэргийн тухай яригдаж байна. Үүний цаана арбитрын шүүхээр шийдвэрлэсэн өөр асуудлууд бас байгаа. Манай компанийг “Стандарт” банкны тодорхой хувийг худалдан авсан мэтээр цуурхал тараасан байна. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлж няцаая.” гэсэн юм. Лхагва гарагт дээд  шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд танхимын шүүгчээр М.Батсуурь, шүүгчдээр Ч.Тунгалаг, Х.Батсүрэн, Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа  нар  оролцож  хоёр шатны  шүүхийн  шийдвэрийг хянан хэлэлцсэн. “Монголиан коппер корпорейшн” ХХК­ийн зүгээс Засгийн газар, ТӨБЗГ, ОӨУБЕГ­ын “Эрдэнэт үйлдвэр”­ийн 49 хувийг төрийн мэдэлд авах захиргааны актууд хууль зөрчсөн гэж үзэн, 13 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаад байсан юм.  Засгийн газар 2017 онд долдугаар тогтоол гаргаж дээр дурдсан харъяа байгууллагуудад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахтай холбогдуулсан 10 заалт бүхий үүрэг, чиглэл өгсөн байдаг. Нийслэлийн    захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Засгийн газрын 7 дугаар тогтоолын зарим заалт илт хууль зөрчсөн, зарим нь хуульд нийцсэн гэсэн шийдвэрүүдийг гаргаад байсан юм.

ЗАСГИЙН ГАЗАР 49 ХУВИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ЗӨВШИЛЦӨӨГҮЙ НЬ БУРУУ ГЭЖ ҮЗЭВ

Үүнийг “Монголиан коппер корпорейшн” ХХК­ийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн Засгийн газрын 7 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг дээд шүүхээс хүссэн. Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дахь заалтад “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэжээ. харин дээд шүүх шийдвэрлэхдээ Засгийн газрын 7 дугаар тогтоол бүхэлдээ хууль зөрчсөн бус тус тогтоолын 1, 4, 5 дахь заалт илт хууль зөрчсөн гэж үзэв. Өөрөөр хэлбэл эдгээр заалтын дагуу ТӨБЗГ захиргааны акт гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет”  ХХК­ийн дүрмийг өөрчлөн ОӨУБЕГ­т бүртгүүлсэн нь хууль бус ажиллагаа болсон гэж дээд шүүх үзсэн байна. Ингэснээр дээд шүүх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер  корпорейшн” ХХК­ийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргалаа. Мөн дээд шүүхийн шийдвэрт нэг зүйл чухал нөлөө үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй.  Тухайлбал, УИХ­ын 23­р тогтоолд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авахдаа хувьцаа эзэмшигч  “Монголиан  коппер корпорейшн” ХХК­тай заавал зөвшилцсөний үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг ЗГ­т үүрэг болгосон байдаг. Гэтэл Засгийн газар тус компанийн төлөөлөлтэй албан ёсоор хэлэлцээрт оролгүй шууд шийдвэр гаргаж харъяа байгууллагуудад чиглэл өгсөн нь буруудаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top