x

Шадар сайд Ө.Энхтүвшин БН Тажикистан улсад ажиллаж байна

Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо 2018 оны 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 17 дугаар хуралдаанд оролцож байна. 

Тэрээр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд К.Расулзодатай 2018 оны 10 дугаар сарын 11-ний  өдөр уулзав. ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд нь Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин баяр хүргэв.

Төв Азийн орнууд, түүний дотор Тажикистан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг Монгол Улс тууштай баримталж буйгаа Шадар сайд цохон тэмдэглэв. Хоёр талын харилцааг идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, иргэд харилцан зорчих боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мөн өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазивтай уулзлаа. Төв Азийн бүс нутагт парламентын засаглал, ардчиллыг сонгосон хоёр улсын хувьд бие биеэ харилцан дэмжих, туршлага хуваалцах зэргээр нягт хамтран ажиллаж, дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ харьцангуй тогтмолжиж, салбар хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг талууд тэмдэглэв.

Хоёр орны найрсаг харилцааг боломжит бүх салбарт хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцаж, энэ үүднээс Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ойрын хугацаанд хийх,  Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад Киргизийн дэмжлэгийг авах, аялал жуулчлал, онцгой байдлын салбар болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд  Б.А.Сагинтаевтай уулзлаа. Харилцааны цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.

Астана хотноо болсон Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаанаар ярьж тохиролцсон зүйлүүдийг ажил хэрэг болгох чиглэлээр холбогдох байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатайг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв.

 

 

 

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай саналыг дэмжсэнд Казахстаны талд талархал илэрхийлж, холбогдох асуудлаар цаашдын дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Манай улсын баруун нутгаар болсон үерийн гамшигтай  холбогдуулан Казахстаны Засгийн газар туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийллээ.  Талууд иргэд харилцан зорчих, зорчигч тээвэрлэх боломжуудыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн асуудлаар туршлага судлах зэргийг харилцан ярилцав гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 2 цаг 0 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 2 цаг 15 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 2 цаг 34 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top