x

Зуслангийн бүсэд төлөвлөлт хийж сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.

Хурлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн дөрвөн ам буюу Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн газар ашиглалтын байдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулсан юм.

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53,505 нэгж талбар бүртгэлтэй. Эдгээрт ерөнхий төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Дээр дурдсан дөрвөн байршилд 2225 иргэн байнга, 18,711 иргэн түр оршин суудаг.

Хуурай мухарын аманд л гэхэд 605 хашаа, 630 барилга байгаа бөгөөд замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 431, сургууль, цэцэрлэгийн барилгын хэрэгцээнд чөлөөлөх шаардлагатай 25 нэгж талбар байна. Харин Бэлхийн аманд 1844 хашаа, 1241 барилга, замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 988 нэгж талбар байгаа бол Жигжидийн аманд 1510 хашаа, 2288 барилга, замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 951 нэгж талбар буй. Тэгвэл Шадивлангийн аманд 1988 хашаа, 630 барилга, замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 767 нэгж талбар байгаа юм.

Зуслангийн бүсэд төлөвлөлт хийснээр газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, орц, гарц гаргах, сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Цаашид зуслангийн энэ  дөрвөн аманд 39.5 км авто зам, 38 км явган зам, 19 км дугуйн зам, орц, гарц гаргах чиглэлд 170 км чулуун зам тавих боломжтой гэдгийг онцолж байлаа.

Мөн төлөвлөлт хийснээр иргэдийн маргааныг шийдвэрлэхээс гадна ногоон байгууламжийг ч нэмэхээр тооцоолжээ. Бэлхэд 8.6 км, Хуурай мухард 5.7 км, Жигжидэд 4.7 км, Шадивланд 5.4 км явган зам тавих, мөн ууланд алхах маршрутыг ч төлөвлөсөн байна. Түүнчлэн дээрх дөрвөн амны хэмжээнд 2728 нэгж талбарыг өөрчлөх шаардлага тулгарч байгааг хэлж байлаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дөрвөн амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлэн, зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 3 цаг 3 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 3 цаг 8 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 3 цаг 11 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 3 цаг 13 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 6 цаг 42 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 6 цаг 43 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 6 цаг 45 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 6 цаг 47 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 6 цаг 49 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 6 цаг 56 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 6 цаг 57 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 7 цаг 2 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 7 цаг 3 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 7 цаг 4 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 7 цаг 6 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 7 цаг 7 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 7 цаг 8 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 7 цаг 10 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 18 цаг 36 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 18 цаг 38 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта...
Top