x

Япон цэрэг, монгол бүсгүй хоёрын дурсамжийг 70 жил тээсэн сав

Дэлхийн II дайнаар олзлогдож нөхдийн хамт Монгол руу ачигдан Улаанбаатарт хоёр жил хорионд ажилласан япон эр хожим “Би тэр чигтээ Монголд үлдчихвэл ч үлдчих л байсан, нэгэнтээ дайн дуусчихсан юм чинь...” гэж ярихын хажуугаар сайхан сэтгэлт монгол бүсгүйг дурсдаг байжээ. Гэрийнхэн нь “Гэр орон чинь энд байхад чи тэнд үлдээд яах юм” гэж тоглоом хийгээд л өнгөрнө. Харин чухам хэнийг, яагаад байсхийгээд дурсдаг байсныг нь төдий л сонирхолгүй явжээ. Гэтэл олзны япон цэрэг эр буцаж ирснээс хойш яг 70 жилийн дараа монгол бүсгүйд дурсгасан сэтгэлийн бэлгийг нь гэр бүлийнхэн гартаа барьж үзэх учиртай байсан юмсанж.  

Өвөрхангайд 2000 онд Японы Шоу мужийн хөрөнгө оруулалттай “Мэргид” дунд сургууль байгуулагдахад Сургалтын менежерээр ажилд орсон Тунгалаг хүүхдүүдэд зааж байгаа үсгийг хаана харснаа санажээ. 1979 онд Өвөрхангайн бэр болж хадмындаа ирэхэд л байсан “япон манерка” нэртэй шар тос хийдэг савыг угаахад яг тийм үсэг гарч ирсэн аж. Ингээд хадам ээжээсээ учрыг нь асуувал “Олзны япон цэрэг Монголоос явахдаа дурсгасан юм” гэхээс өөр тойвтой зүйл яриагүй байна. Харин “Мэргид” сургууль байгуулах санаачилга гаргаж, хөөцөлдсөөр ажил хэрэг болгосон Монголын соёлын элч; Япон-Монголын соёл, эдийн засгийн нийгэмлэгийн тэргүүн  Сато Норико сан жилдээ хоёронтаа Өвөрхангай аймагт очдог юмсанж. Түүнийг ийн нэг ирэхэд нь Тунгалаг мөнөөх савны тухай дуулгавал “Орчуулагч Бурмаад өгчихөөрэй” гэжээ. Тэр цагаас хойш долоон жил өнгөрч Бурмаагийнх байраа сольж нүүх болоход мөнөөх сав гарч ирснээр эзнийг нь хайж олох ажил ундарчээ.

Угтаа бол тэр нь шингэн хийдэг “манерка” буюу дашмаг бус цэрэг хоолны сав байсан юм билээ. Түүн дээр японоор « ... Икэмүра», латин үсгээр «S . I» гэсэн нь тодорхой харагдана. “Тухайн үед Америк, Японы дайсан байсан гэтэл латинаар бичнэ гэдэг маш ховор тохиолдол. Харин тэр латин тэмдэглэл эзнийг нь олоход их тус болсон” гэж Сато Норико сан дурсч сууна. Ингээд «Икэмүра»-аар нь чиг болгоод, «S . I»-ээр нь дэм хийгээд эрэлд гарсан аж. Ингээд Фукия мужийн “Икэмүра Сусуми” гэж хүн дайнд яваад олзлогдсон гэдэг мэдээлэл олжээ. Энэ сэжүүрээ хөөгөөд явтал нөгөө хүн «Владивостокоос Находка орох замдаа нас барсан» гэдэг архивын баримт гарч ирсэн байна.

Бурмаа ч Монголд зүгээр суусангүй. Үндэсний төв архивт очиж олзны япон цэргүүдийн дансыг шүүсэн ч монгол бичгээр таталчихсан бас нэрийн японоор бичсэн балархай хэсгийг тодорхой мэдэхгүй учраас барьцтай зүйл олоогүй гэнэ. Ингээд эзэн нь нас барчихжээ гэж дүгнэхээс өөр гарц бараг үлдсэнгүй. “Эрэл маань энэ хүрээд зогслоо гэж сэтгэлээр унасан” хэмээн Сато Норика сан дурслаа. Гэтэл «Икэмүра Саичиро» гэж өөр нэг нэр гарч иржээ. Тэгэхээр нь Сато Норико сан “Асахи шинбүн”, “Киодо цүшин” зэрэг Японы 10 гаруй өдөр тутмын сонинд хоолны савны зурагтай эзнийг нь хайж байна гэдэг зар хэвлүүлсэн байна.

Сонинд зар гарснаас таван өдрийн дараа Сато Норико сан рүү хүн утсаар ярьж “Энэ миний өвөө гэдэг нь бараг тодорхой байна. Манай өвөөг Икэмүра Саичиро гэдэг. Өвөөгөөс өөр хүн S I гэж нэрээ латинаар тэмдэглэхгүй байх” гэжээ. Утсаар ярьсан хүн нь Киото хотын иргэн Накаяма Нанами хэмээх уулын аяллын хөтөч бүсгүй байлаа. Харин түүний найз сонин дээрх зарыг олж үзээд “Танай өвөө Монголд олзонд байсан гэдэг, чи гэрлэхээсээ өмнө Икэмүра овогтой байсан биз дээ. Тэгэхээр энэ танай өвөөгийн эд байх магадлалтай. Очиж уулз” гэж мөнөөх сониныг өгснөөр Накаяма Нанами сан эрэлд нэгджээ. Ингээд Киото мужийн Цэргийн түүхийн архивыг шүүлгэхэд “Икэмүра Саичиро цэргийн хангамж тээврийн 133 дугаар дивизэд алба хааж яваад 1945 оны арванхоёрдугаар сард ЗХУ-аас БНМАУ руу ачигдаж, 1945 оны аравдугаар сар хүртэл Улаанбаатарын хорих ангид байсан” нь тодорхой болов. Мөн олзны хүмүүс буцаж ирсэнтэй холбоотой архивын бусад материалыг шүүж үзсэн байна. Буцаж ирсэн олзны цэргүүд буусан Майзуру боомтын бүртгэл, Эрүүл мэндийн яамны архив зэрэг олон баримтаар савны эзэн бол Икэмүра Саичиро мөн гэдгийг хөдөлбөргүй нотолсон ажээ.

Икэмүра Саичиро буцаж очоод Киото мужийн Үжи хотод амьдран хүүхдийн тоглоомын жижиг үйлдвэр нээн ажиллуулж байгаад 2002 онд 87 насандаа таалал төгсчээ.  

Цэгмидийн Должин 1919 онд төрсөн, Өвөрхангайн Тарагт сумын хүн. Орчин үеийн анагаах ухаан нэвтрэхэд нутгийнхаа эмнэлэгт 1940 онд санитараар орж ажиллажээ. Хожим 1944-1948 онд Улаанбаатар хотод Анагаахын техникум төгссөн. Тэрээр нутаг усандаа “Доктор Дулмаа” гэж дуудуулсан хүндтэй хүн байжээ. Харин түүний нөхөр Батаагийн удирдлага дор Улаанбаатарын Модон эсвэл Төмрийн заводын аль нэгт олзны япон цэргүүд ажиллаж байсан, тэдэнд Ц.Должин тусалдаг байсан учир хоолны саваа дурсгасан болов уу хэмээн түүний хүү Б.Мөнхжаргал ярилаа.

Олзны япон цэргүүд

Дэлхийн II дайны дараа 1945-1947 онд Монголд байсан “олзны япон цэрэг”-ийн тухай бид бүдэг бадаг мэддэг. Түүхч, эрдэмтэн С.Идшинноровын “Сахалт эцэг”-ээс хүлээж авсан олзны япончууд өгүүллэгээс эшлэн зарим мэдээллийг өгье.

1945 оны есдүгээр сард Япон үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаас сарын дараа, аравдугаар сарын 20-нд олзны япон цэргүүдийн эхний хэсгийг ЗХУ-аас умард хилийн Сүхбаатар боомтоор хүлээн авчээ. Энэ ажил хоёр сар гаруй үргэлжилж, мөн оныхоо арванхоёрдугаар сарын дундуур шувтарсан аж. Монголын армид олзлогдоогүй Японы офицер, цэргүүд нэг ёсондоо И.Сталины өгсөн бэлэг болж таарна. Анх 20 мянган олзлогдогч хүлээн авахаар тохирсон ч Монголын тал тийм бэлтгэл болоод тэднийг бүрэн ашиглах чадвар байгаагүй бололтой. Ингээд нийт 12 318 хүн хүлээн авчээ.

Тэднийг Аж үйлдвэрийн комбинат, Налайхын уурхай, Алтанбулагийн булигаарын завод, Мах комбинат, Зүүнхараа, Жаргалантын САА зэрэг газарт хуваарилан ажиллуулжээ. Тэд зөвхөн Улаанбаатарт МУИС-ийн хичээлийн I байр мөн түүний баруун талын 60 айлын сууц, Дуурийн театр, Гадаад хэргийн яам, Улсын номын сан, Хөрөнгийн бирж, Удирдлагын академи, НҮБ-ын байраас гадна Сүхбаатарын талбай зэрэг зарим гудамжийг цардаж тохижуулах ажил хийсэн байна.

Харин 1947 оны эцсээр анх хүлээж авсан 12 318 олзны япон цэргүүдээсээ 10 713 хүнийг ЗХУ-д эргүүлэн тушаасан аж. С.Идшинноровын тооцоогоор Монгол газар 1 613 япон цэрэг ясаа тавьсан байна. 1991 оны наймдугаар сард Японоос Монголд анх төрийн албан ёсны айлчлал хийсэн ерөнхий сайд Тошики Кайфу олзонд байсан болон тэднээс нас барсан цэргийн асуудлыг шийдвэрлэх тухай хэлэлцсэн байдаг. Түүнээс хойш, өнөөдрийг хүртэлх 27 жилийн хугацаанд олзны япон цэрэгтэй холбоотой хүний ёс, орчлонгийн мөн чанарыг шингээсэн цөөн боловч сайхан түүхтэй бид танилцсаар ирсэн билээ.

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 2 цаг 44 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 2 цаг 50 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 2 цаг 55 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 3 цаг 39 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 3 цаг 52 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 10 цаг 9 мин Мэдээж “Ар нь түүз!” 10 цаг 21 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 10 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 10 цаг 46 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 10 цаг 49 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 10 цаг 54 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 10 цаг 59 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 11 цаг 4 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top