x

76 жижиг тойргийн гайг татвар төлөгчид үүрч эхэллээ

2019 оны төсвийн тухай хуулийг УИХ хэлэлцэж эхэллээ. Төсвийн хуультай хамт Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хууль, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхэлсэн боловч УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авсан тул төсвийн хэлэлцүүлэг ирэх баасан гаригт үргэлжлэхээр болов. УИХ дахь АН-ын бүлэг ирэх оны төсөв Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй хэрхэн нийцэж байгаа талаар Ерөнхий сайдаас мэдээлэл авсаны дараа төсвийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэсэн юм.

Засгийн газар 2019 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого есөн их наяд 676,5 тэрбум төгрөг, зарлага 11 их наяд 589,8 тэрбум төгрөг буюу 1,9 их наядын алдагдалтай төсөв оруулж ирсэн байна. 2019 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёр их наяд 546,8 тэрбум төгрөгөөр, үүнээс нэг их наяд 217 тэрбум 580 сая төгрөгийг 2019 онд санхүүжүүлэхээр оруулж ирсэн байна. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсанаас хоёр тэрбумыг нь Хэнтийн Биндэр суманд “Их Монгол Улс-Эзэнт гүрний цогцолбор”-ын барилга барихад, дахиад хоёр тэрбумыг Батноров суманд “Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө цогцолбор”-ын барилгад төсөвлөсөн байх жишээтэй.

Сангийн сайдын багцад 174 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьснаас Ховд аймгийн Жаргалант сумын татварын хэлтсийн барилгад 1,350 тэрбум, Хэнтий аймгийн Хэрлэн сумын татварын хэлтсийн барилгад 1,350 тэрбум,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад 80 тэрбумын хөрөнгө оруулалт төсөвлөснөөс дөрвөн тэрбум 300 орчим саяыг “Хууль зүй, дотоод хэргийн салбарын нэгдсэн контор” (Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг) барихад,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад 48 тэрбумын хөрөнгө оруулалт төсөвлөсний 3,2 тэрбумыг Сайншандад “Хөгжлийн бэрхшэлтэй иргэд, ахмад, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн барилгад,  Дорнод аймгийн Хэрлэн суманд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн төв”-ийн барилгад дөрвөн тэрбумыг, Хэнтий аймгийн Хэрлэн суманд “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төв”-ийн барилгад 1,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байх жишээтэй.

БСШУС-ын сайдын багцад хамгийн их буюу 925 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөснөөс 681 тэрбумыг нь сургууль, цэцэрлэгийн барилга барихад. Нийслэлт болон 21 аймагт 310 байршилд сургуул цэцэрлэгийн барилга шинээр эхлүүлж, нэг сургууль цэцэрлэг барихад дунджаар хоёр тэрбум төгрөг тавьсан байна. Хүн ам бага оршин суудаг алслагдсан сумд руугаа төсвийн хөрөнгө оруулалт чирсэн хэвээр. Харин гурван ээлжээр хичээллэж байгаа нийслэлийн сургуулиуд ирэх жилүүдэд энэ хэвээрээ л үлдэх юм байна. Тэгсэн хэрнээ 23 суманд соёлын төв барихад 60,5 тэрбум төгрөг тавьсан байх жишээтэй. Үүнээс гадна бараг аймаг болгонд Хөгжимт драмын театрын барилга шинээр барьж өгөх юм байна.

ЗГХЭГ-ын даргын багцад 47 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсанаас долоон тэрбумаар нь долоон суманд ЗДТГ-ын барилга барих нь. Дарга нар нь шинэ ордонд тухлах гэж байгаа сумдын хоёр нь Баянхонгор аймгийнх. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Хатгал суманд Захирагчийн албаны барилга барихад нэг тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн нь ЗДТГ-ын барилгаас тусдаа бололтой.

Гэхмэтчилэн төсвийн хөрөнгө оруулалтыг 330 сумддаа тараадаг хуучин зуршил эргээд ирлээ. Жилийн жилд төсвөө хамгийн их алдагдалтай байхаар баталдгийн жинхэнэ шалтгаан энэ. Сонгуулийн хуулиа өөрчилж, 76 жижиг тойрогтой болсны гай гамшгийг татвар төлөгчид үүрч эхэллээ.

2018 онд нүүрснээс 2.2 их наяд, алтнаас 1.8 их наяд төгрөгийн орлого олсон, дээрээс нь татварын орлого давж биелж байгаа. Ирэх онд ч мөн тийм байна. Гэтэл төсвөөс тэжээгддэг, урсгал зардал шаарддаг барилга байшингуудаа л нэмээд байгаа болохоос баялаг бий болгох, үйлдвэрлэлийг дэмжих тал дээр нэг ч төгрөг алга. Уул уурхайн сайдын багцад хоёрхон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан нь “Зэсийн баяжмалийн үйлдвэр барих ТЭЗҮ-ийг боловсруулах” зардал гэнэ. Тийм байж “Уул уурхайн салбар Монголыг авч явна. Үйлдвэржилтийг дэмжинэ” гэж ярихын хэрэг байна уу?

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (64.119.26.106)
    Төсөвөө иймэрхшүү зүйлд зарцуулахаар яаж хөгжих вэ дээ. Тендер нэрээр хулгай хийгээд дуусна
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина 50 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 59 мин Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийнэ 1 цаг 2 мин Хүн худалдаалах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэлээ 1 цаг 7 мин УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд эхэлнэ 1 цаг 49 мин У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун зэрэг 9 асуудлаар тохиролцжээ 2 цаг 34 мин Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв 2 цаг 41 мин С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй 3 цаг 0 мин Хотын даргын “зуу хоног” дөхөж байна 5 цаг 6 мин Израилын дайралт эхэлснээс хойш 174 509 хүн шархаджээ 5 цаг 19 мин Тайланд руу монгол иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино 5 цаг 28 мин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 32 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 6 цаг 23 мин Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө 6 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 6 цаг 40 мин BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 21 цаг 46 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 21 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 22 цаг 9 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 22 цаг 17 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 22 цаг 26 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Н.Учралын 9×9=81 нажид
Top