x

Үндэсний брэнд төгрөгийн карт болон “БиСи карт” Монгол Улсад харилцан төлбөр хүлээн авах боломжтой боллоо

Үндэсний брэнд төгрөгийн картыг БНСУ-д, тус улсын “БиСи карт”-ыг Монгол Улсад харилцан төлбөрт хүлээн авах боломжтой боллоо.

Ингэснээр хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ бизнес, хөдөлмөр эрхлэгч, аялал зуучлалаар хоёр улсад зорчих иргэд дотооддоо ашигладаг картаараа төлбөр тооцоогоо түргэн, шуурхай, найдвартай гүйцэтгэх нөхцөл бүрдэж байна.

Хууль, эрх зүйн орчны ямар нэгэн хязгаарлалтгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах ач холбогдолтой, хамтран ажиллах энэ гэрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БНСУ-ын “Биси карт” байгууллагын Ерөнхийлөгч Вон Сок Чой нар гарын үсэг зурж, баталгаажуулав.

Монголбанканд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд үндэсний төлбөрийн системийн дэд бүтэц банк хоорондын төлбөр тооцоо, төлбөрийн картын программ, техник хангамжийг хөгжүүлж олон улсын жишигт хүрснээр дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагын төлбөрийн системтэй санхүү болон санхүүгийн бус гүйлгээ саадгүй дамжуулах боломж, нөхцөл бүрдээд байна.

Төлбөрийн системийн шинэчлэлийг нэвтрүүлснээр үндэсний брэнд төгрөгийн картыг хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгох зорилт тавьж ирсэн. Энэ хүрээнд Монголбанк, БНСУ-ын КТ группийн охин компани “БиСи карт” байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан юм.

БНСУ-ын төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч анхны компаниудын нэг “БиСи карт” байгууллага нь тус улсын харилцаа холбооны томоохон операторын нэг бөгөөд 1983 онд байгуулагджээ. Одоогоор 30 сая орчим карт гаргаж, жилд 5 тэрбум гүйлгээ дамжуулж байгаа нь Ази-Номхон далайн бүс дэх хамгийн том карт хүлээн авагч болж байгаа аж.

Монголбанк нь ₮ картыг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр бэлгэдэн нэрлэж, банкуудтай хамтран 2012 онд гаргасан билээ. Өнгөрсөн оны байдлаар 2.4 сая ширхэг ₮ карт ашиглагдсан нь картын зах зээлийн 55 хувийг эзэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 1 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 2 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 3 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 5 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 11 цаг 31 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 11 цаг 33 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 11 цаг 35 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 11 цаг 41 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 11 цаг 42 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 11 цаг 45 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 11 цаг 51 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 11 цаг 52 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 11 цаг 56 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 19 цаг 21 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 19 цаг 22 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 19 цаг 26 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 19 цаг 31 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 19 цаг 33 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 19 цаг 35 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 19 цаг 37 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top