x

Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна

/Kyodo/. Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна. Оператор компани “Tokyo Electric Power Company” (TEPCO)-ийн мэдээлснээр, наймдугаар сарын 7-ноос эхлэн 7900 орчим тонн усыг Номхон далайд асгаж, 14 дэх үе шатны ажлыг дуусгасан байна. Ингэснээр нийтдээ 110 мянга орчим тонн ус далайд асгаад байгаа ажээ.

Ажиллагааны үеэр авсан дээжинд далайн усны литр тутамд 61 беккерель тритий илэрсэн нь Японы аюулгүй байдлын 700 беккерелийн босго хэмжээнээс болон ДЭМБ-ын ундны усны 10 мянган беккерелийн хязгаараас нэлээд доогуур байгаа нь батлагдсан байна. Ирэх гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилд нийт долоон ээлжээр 54 600 тонн ус далайд асгахаар төлөвлөжээ.

Фүкүшимагийн ослын дараа өдөрт 70 орчим тонн цацраг идэвхт бодис бүхий ус хуримтлагддаг байсан бөгөөд түүнийг цэвэрлэн саванд хадгалж ирсэн юм. Энэ ажиллагааг 2023 оны наймдугаар сарын 24-нөөс эхлүүлсэн ба 2051 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Усыг далайд асгахын өмнө 40:1 харьцаагаар далайн усаар шингэлж байгаа юм.

Хятадын тал энэ оны зургаадугаар сард далайн ус болон далайн амьтдын дээжнээс хэвийн бус үзүүлэлт илрээгүй гэж мэдэгдэж, Японы далайн бүтээгдэхүүний импортын хоригоо цуцалсан боловч Фүкүшима болон бусад 10 мужийн бүтээгдэхүүнд хязгаарлалт хэвээр үйлчилж байна. Япон үлдсэн хоригийг ойрын хугацаанд цуцлуулахыг зорьж байгаа юм.

Эх сурвалж: Kyodo News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 1 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 3 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 4 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 10 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 13 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 15 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 16 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 17 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 17 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 18 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 19 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 1 цаг 50 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 2 цаг 3 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 2 цаг 4 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 2 цаг 6 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 3 цаг 37 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 3 цаг 37 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 3 цаг 38 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 3 цаг 39 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 3 цаг 40 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top