x

АТГ ажлаа яаж хийгээд байна вэ?

Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг АТГ-аас баривчилан саатуулжээ. Түүнийг сургуульд хүүхэд элсүүлэхдээ, өөр сургуулиас хүүхэд шилжүүлж авахдаа бусдаас хахууль авсан гэдэг үндэслэлээр саатуулсан байна. Г.Бум-Эрдэнэ нь баривчлагдах үедээ бусдаас хахууль авч байсан, хахууль өгсөн хүнийх нь хамт баривчилсан гэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг ч мөн өнгөрөгч долоо хоногт шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулсан боловч чухам ямар үндэслэлээр саатуулсан нь тодорхойгүй, энэ талаар мэдээлэл хийгээгүй байна. Олон нийтийн таамаглаж байгаачлан “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд тавьсан өр буюу “Жаст групп”-д баталгаа гаргасан асуудалтай холбоотой байх магадлалтай. Гэсэн ч манай АТГ-ынхан улс төрийнхний оролцоотой хэрэг дээр “хэлээ залгичихдаг” нь гэм биш зан. Хэдийд, ямар шалтгаанаар дуугарч эхэлдэг нь ч бас ойлгомжгүй.

ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг Цэцийн гишүүн байхад нь нэг удаа уг хэрэгт холбогдуулан мэдүүлэг авахаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавьж байсан ч Цэц “Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй” хэмээн хамгаалж үлдсэн. Зургадугаар сард Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусч, Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн ч АТГ дахин тэр хүний араас яваагүй.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард АТГ-ынхан Монгол Улсын сайд асан, Ерөнхий сайд асан гурван эрхмийг “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайханы хамтаар ээлж дараалан, ар араас нь баривчилгаа явуулсан. Тэднийг Оюутолгойн гэрээг байгуулах явцдаа “албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутгасан билээ. “Их хэмжээний” гэдэг нь хэдий хэмжээний байж болох вэ гэдгийг хэлээгүй ч “Швейцарийн прокурорын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр” гэдэг үгийг байнга хэлж байсныг уншигчид санах байх.

Түүнээс хойш зургаар сарын хугацаа өнгөрч, хорионд байсан хүмүүс хугацаагаа дуусгаад “наранд” гарсан ч хэргийн шалгалтын явц юу болсон талаар АТГ нэг удаа ам нээсэнгүй. Нөгөө л сургуулийн захирал, эмнэлгийн дарга гэсэн ардаа хамгаалалтгүй “жижиг гарууд”-ад бяраа гаргасаар.

Албан ёсны эх сурвалжийн хэлснээр АТГ-аас гурван сайдыг баривчлан саатуулсны дараа УЕП-ын газраас хэд хэдэн удаа Швейцарийн прокурорт албан ёсоор хандаж, эдгээр хүмүүстэй холбоотой нууц данс бий эсэх, энэ талаар мөрдлөг явуулсан эсэх талаар тодруулахад “Манай улсын прокурорын байгууллага танай улстай хамтран ажиллах талаар гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй. Нууц дансны талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна.

Тэгэхээр АТГ-ын өмнөө бариад байсан “Швейцарийн прокуророос өгсөн мэдээлэл” гэдэг нь ихээхэн хуудуутай зүйл болж таарах нь. Харин тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалд тохируулан хийсэн улс төрийн нэг удаагийн акци байжээ гэж үзэхээс өөр аргагүй. Хэрэвзээ түүнээс хойш өнөөдрийг хүртэл хоёр улсын прокурорын байгууллага энэ хэрэг дээр хамтран ажилласан, манай зүгээс дэмжлэг авсан бол тэр талаараа одоо дуугарах цаг нь болсон.

Эцэст нь хэлэхэд АТГ-ынхны ажлаа явуулж буй байдал удах тусам улам бүр эргэлзээ төрүүлсээр байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.41.170)
    АТГ ыг яаралтай татан буулгаа. Ямар ч хэрэггүй. Жижиг авилгаа цагдаа хариуцаад, томыг нь дэвшүүлээд зүгээр орхичих. Кк
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 1 цаг 59 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 2 цаг 14 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 2 цаг 33 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top