x

Нүүрсний экспорт өмнөх оныхоос 90 хувиар давжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шүгэл үлээсэн” (эрх баригч нам дотроосоо зарласан анхны тохиолдол) нүүрсний хулгайтай хийх тэмцэл эхнээсээ үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, “ЭТТ” ХК болон “Тавантолгой” хувьцаат компанийн хооронд үүссэн “мөргөцгийн” маргаан эцэслэж, өр төлбөрөө дуусгажээ.

Хоёр компанийн ашиглалтын талбайн хилийн зурвасаас олборлосон нүүрсний төлбөрийг “Тавантолгой” ХК өчигдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бүрэн төлж дууссан байна.

Хоёр дахь илүү том үр дүн нь нүүрсний экспорт өмнөх оныхоос 90 хувиар өсч, 30 сая тонн давсан сайн мэдээ байна. Өнгөрөгч сард УИХ 2023 оны улсын нэгдсэн төсвийг батлахдаа ирэх онд 36.5 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөснийг шинжээчид “хэт эергээр төсөөлсөн, биелэгдэх боломжгүй төсөв” хэмээн шүүмжилж байсан боловч энэ янзаараа ирэх онд ч гэсэн нүүрсний экспорт нэмэгдэх төлөв харагдаж байна.

Шууд утгаараа энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төрийн БЭТ томилж, экспортод хяналт тавьж эхэлсэнтэй холбоотой боловч, нөгөө талаас экспортын нүүрсний үнийг уурхайн амнаас бус хилийн үнээр борлуулах, Хятадын зах зээл дээр борлуулж биржийн үнэд ойртуулах Засгийн газрын шийдвэр ирэх онд нүүрсний экспортоос орж ирэх төсвийн орлогыг дахин нэмэгдүүлэхээр байна.

Харин нүүрсний хулгайчдыг олж илрүүлэх, хуулийн дагуу хариуцлага тооцож, тохирсон ял шийтгэлийг ногдуулах нь одоо хууль, шүүхийнхний хийх ажил болж үлдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна саяхан Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 1 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 2 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 4 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 11 цаг 29 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 11 цаг 32 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 11 цаг 34 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 11 цаг 40 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 11 цаг 41 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 11 цаг 44 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 11 цаг 50 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 11 цаг 51 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 11 цаг 55 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 19 цаг 20 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 19 цаг 21 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 19 цаг 25 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 19 цаг 30 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 19 цаг 32 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 19 цаг 34 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 19 цаг 36 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top