x

АНУ-д "амиа хорлохыг оролдсон" гэх оноштой өсвөр насны хүүхдийн тоо огцом нэмэгджээ

АНУ-д хийгдсэн шинэ судалгаагаар 2016 оноос хойш амиа хорлох бодолтойгоор үйлдэл хийж, түргэн тусламжийн өрөөнд эмчлүүлэхээр ирсэн хүүхдийн тоо 59 хувиар өссөн байна. Судлаачид хүүхдүүдэд зориулсан сэтгэл зүйн үйлчилгээний эрэлт хэрэгцээг дээд хэмжээнд хүргэсэн энэ өсөлтийг "ковид-19" цар тахлын өмнөөс эхэлсэн болохыг тогтоожээ.

Цар тахлын үр дагавар болох өсвөр насныханы амиа хорлолт томчуудын анхаарлыг томоор татав. Өнгөрсөн зургадугаар сард Байдены засаг захиргаа сүүлийн үед хүүхдүүдийн дунд сэтгэл гутрал, түгшүүр, амиа хорлох бодол нэмэгдэж байгааг "урьд өмнө байгаагүй сэтгэцийн эрүүл мэндийн хямрал" гэж нэрлэсэн байдаг. 

Судлаачид 2016 оны 1-р сараас 2021 оны 6-р сарын хооронд Иллинойс мужийн яаралтай тусламжийн хэлтэст амиа хорлохоор тусламж хүссэн 5-19 насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулжээ.

Энэ хугацаанд 81051 хүүхэд "амиа хорлохыг оролдсон" гэдэг оноштойгоор яаралтай тусламжийн тасагт хандсан байна. Эдний дөрөвний нэг орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Судалгаанаас харахад 2016-2017-2019 оны хооронд амиа хорлох бодолтойгоор эмнэлгийн тусламж авах нь 59 хувиар өссөн байна. Амиа хорлох нь гол онош болсон тохиолдол 34,6- 44,3 хувь болж өссөн байна.

2019 оны намраас 2020 оны намрын хооронд амиа хорлох бодлын улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо мөн 57 хувиар өссөн байна.

"Ковид тахал өвчнөөс өмнө сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухал сэдэв байсан. Одоо бол үнэхээр онцолж хэлмээр байна. Маш их сэтгэл түгшээж байна” гэж судалгааны хамтран ажиллагч, хүүхдийн эмч, доктор Одри Брюэр хэлэв. 

Тэрээр мөн "Харамсалтай нь жил ирэх тусам бид ердийнхөөс илүү олон хүүхэд амиа хорлох бодол тээж байгааг хэлж байна. Миний туршлагаар 5 настай хүүхдэд хүртэл амиа хорлох санаатай холбоотой асуудал гардаг, ийм гэж бид төсөөлөө ч үгүй" гэсэн юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 3 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 28 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 52 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 59 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 1 цаг 14 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 1 цаг 37 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 1 цаг 42 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 1 цаг 45 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 18 цаг 39 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 18 цаг 59 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 19 цаг 3 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 19 цаг 7 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 19 цаг 14 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 20 цаг 3 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 20 цаг 4 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 20 цаг 6 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 22 цаг 0 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 22 цаг 57 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 23 цаг 2 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 23 цаг 7 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ
Top