x

Орос Украинд пуужингийн хамгийн хүчтэй цохилт өгөв

Украины командлалын төлөөлөгч Юрий Игнат энэ сарын 15-нд пуужингийн хамгийн хүчтэй цохилтод өртсөн талаар Украины телемарафон нэвтрүүлэг дээр мэдэгджээ.

Тэрээр "Орос өнөөдөр 80 пуужингаар буудлаа, зарим нь одоо ч нисэн ирсээр байна" гэсэн байна. 

Арваннэгдүгээр сарын 15-нд Украин 90 гаруй пуужингийн довтолгоонд өртөж эрчим хүчний дэд бүтцийн 15  байгууламж  эвдэрлээ гэж Ерөнхийлөгч Владимир Зеленскийн албаны орлогч дарга Кирилл Тимошенко хожим мэдэгдэв.

Тэрээр "Киев хот, Винницк, Волынск, Донецк, Днепропетровск, Житомир, Киев, Кировоград, Львов, Полтав, Ровненск, Сумск, Тернополь мужуудад цахилгааны тасалдал гарсан" гэв.

Мөн түүнчлэн, Харьков, Хмельницк, Черкасск, Черновецк, Чернигов мужуудад цахилгааны саатал үүсчээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Оросын пуужингийн цохилтыг буруутгаад үүнтэй холбоотойгоор Киевт агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийг нийлүүлнэ гэв.

Оросын цохилтын дараа Карпатын орчмоос Львов, Полтава, Днепропетровск хүртэл галт тэрэгний хөдөлгөөн зогсчээ. Киев хотын байгууламжуудад пуужингийн цохилтын давалгаан дараалан хийгдэж, телевизийн давмжуулах төв мөн зэвсгийн агуулах устгагджээ.

Хотын замуудад олон км-ын түгжрэл үүссэн төдийгүй таксиний үйлчилгээний үнэ эрс нэмэгдэв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 14 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 39 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 1 цаг 3 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 1 цаг 10 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 1 цаг 25 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 1 цаг 48 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 1 цаг 53 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 1 цаг 55 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 18 цаг 50 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 19 цаг 10 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 19 цаг 14 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 19 цаг 17 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 19 цаг 25 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 20 цаг 14 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 20 цаг 14 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 20 цаг 17 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 22 цаг 11 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 23 цаг 8 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 23 цаг 13 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 23 цаг 18 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top