x

@RealDonaldTrump: Элон Маск Трамп ахын твиттер хаягийг сэргээв

Элон Маск Доналд Трампын твиттер хаягийг сэргээжээ. Гэхдээ АНУ-ын экс ерөнхийлөгч дахин нийтэлж эхлэх эсэх нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар түүний сүүлчийн пост нь 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр байгаа бөгөөд тэрээр өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social дээр үлдэх болно гэдгээ Fox News агентлагт хэлжээ.

Элон Маск энгийн санал асуулгаар ийм шийдвэр гаргасан бололтой. Нийт 15 сая гаруй оролцогч санал хураалтад орсон бөгөөд Трамп бараг 52 хувийн санал авч твиттерт эргэн томилогдов.

Твиттерт 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээний дараа Трампын хаягыг хааж, түүний нийтлэлүүд хүчирхийллийг өдөөх эрсдэлтэй гэж үзсэн гэж байсан юм.

Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болж байгаа тул Твиттерт эргэн ирсэн нь түүнд илүү хэрэгтэй байж болох ч хуваагдлыг нэмэгдүүлж магадгүй юм. Трамп ерөнхийлөгч байхдаа сонгуулийн талаар ташаа мэдээлэл тараан, эргэлзээ төрүүлэхийн тулд тус платформыг ашиглаж байсан юм.

Трампын хаягийг сэргээсэн нь платформын орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг Твиттер дэх зар сурталчилгааны үйл ажиллагааг зогсоож магадгүй байна. Мөн Элон Маск өнгөрсөн баасан гаригт 1200 гаруй ажилтан ажлаасаа халсан, гэвч тэрээр үндсэн технологийн талаар тусламж хүсэх шаардлагатай болоод буй юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 10 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 35 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 59 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 1 цаг 6 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 1 цаг 21 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 1 цаг 44 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 1 цаг 49 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 1 цаг 52 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 18 цаг 46 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 19 цаг 6 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 19 цаг 10 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 19 цаг 14 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 19 цаг 21 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 20 цаг 10 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 20 цаг 10 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 20 цаг 13 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 22 цаг 7 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 23 цаг 4 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 23 цаг 9 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 23 цаг 14 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top