x

Польшоос авах зээлээр ногооны зоорь барих гэнэ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  өнөөдрийн (2018.10.02) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Намрын ургац хураалтын урьдчилсан баланс болон тулгамдсан асуудлаар салбарын сайдын мэдээлэл сонсох санал оруулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Малын генетик нөөцийн тухай хуулийг тус тус баталсантай холбогдуулан уг хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нийт 14 зөрчил гурван хийдэл гарсныг онцоллоо.

Хуралдаанд Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хүний эмийн асуудал хариуцсан зөвлөл, мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд малын эмийн асуудал хариуцсан зөвлөл ажиллах зайлшгүй шалтгааны талаар тодруулсан. Ажлын хэсгийн зүгээс шинээр батлагдсан хуулиар малын эмийн асуудал хариуцсан зөвлөлийг МЭЕГ-ын харьяанд байгуулахаар болсон. Ингэснээр зөвлөлд мэргэжлийн хүмүүс ажиллахаар болсон гэсэн үг.   Өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд байсан гэв. 

Засгийн газрын гишүүн Б.Батзориг хариултдаа,  өмнө нь малын урьдчилан сэргийлэх асуудал эзэнгүй орхигддог байсан. Харин одоо  малчны хотноос үйлдвэрлэл хүртлэх малын бүх хяналтыг Мал эмнэлгийн ерөнхий газарт хариуцуулахаар болсон гэдгийг онцолж байв. 

Гишүүдийн зүгээс Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахдаа олон талын оролцоог хангах, ялангуяа салбарын дотоод болон хөндлөнгийн хяналтын зааг ялгааг нарийн гаргах шаардлагатай байгаа талаар саналаа хэлж байсан. 

Ингээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Б.Батзориг: Улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавьсан

Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны намрын ургац хураалтын урьдчилсан бланс, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийв. Салбарын сайд мэдээллийнхээ эхэнд,  2018 оны цаг агаар 05, 06 дугаар сард гандуу, 07 дугаар сараас  хойш хур тунадас элбэгтэй байсны улмаас тариалалт хүнд байгааг дурдав. 

Түүнчлэн тэрбээр, Засгийн газраас долоон аймгийн 60 сумын газар нутгийг хамарсан газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоох шийдвэр гаргасан нь тариаланчдыг дэмжсэн томоохон ажил болсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоо 60-70  хувь хангах зорилт тавьсан. Энэ жил 497.2  мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд ургацын урьдчилсан блансаар 425.8 мянган га-д үр тариа, 158 мянган га-д төмс, 95 мянган га-д хүнсний ногоо, 86.3 мянган га-д малын тэжээл тариалсан. 10 дугаар сарын 01-ний байдлаар ургац хураалт үр тариа 21.1, төмс, хүнсний ногоо 81 хувьтай байна гэж байлаа. 

Гишүүдийн зүгээс улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрвэл импортын бараа бүтээгдэхүүнд баримтлах бодлого, ургацаа нөөцлөх зоорийн асуудлыг шийдсэн эсэх, тариалангийн салбарын техникийн шинэчлэлд явуулсан арга хэмжээний талаар илүүтэй тодруулж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариултдаа, Польш улсын засгийн газраас авахаар болсон 50 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн 10 сая ам долларыг хүнсний ногооны зоорь барихад зарцуулахаар болсон. Улаанбаатар хотод хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт  гурван зоорь барьж,  монголчуудаа жилийн дөрвөн улирлын турш хүнс, гурилаар хангахыг зорьж байна. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон тул импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх эсэх асуудал хязгаарлагдмал байдаг.

Гэвч салбарын яамны зүгээс энэ асуудалд анхаарч ажиллана. Нөгөөтэйгүүр, энэ жил гэхэд ОХУ-ын 10 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр тариалангийн салбарт техник,технологийн шинэчлэл хийсэн. Цаашид техник технологийн шинэчлэл хийхийн зэрэгцээ тэдгээр техникийг засах засварын төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Ер нь хүнс, хөдөө ахуйн салбар төрийн дэмжлэггүй бол хөгждөггүй салбар гэдгийг ахин дахин онцолмоор байна гэв.

 УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TEST МЭДЭЭ — Fixed Version 3 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 3 цаг 25 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 3 цаг 40 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 3 цаг 59 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top