x

Парис Европын хамгийн том хөрөнгийн зах зээл болжээ

Дэлхий дахинд болж буй үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

  • Ши Жиньпин, Жо Байден нар хэлэлцээ хийлээ. Байденыг албан тушаалдаа орсноос хойш анх удаа Хятад, Америкийн ерөнхийлөгч нар биечлэн уулзаж, харилцаагаа тогтворжуулах “нялх алхам” хийв. Тэд уур амьсгалын асуудлаарх хамтын ажиллагаа, дипломат арга хэмжээний талаар амлалт өгөв.

  • Парис Лондонг ардаа орхин Европын хамгийн том хөрөнгийн зах зээл болжээ. Их Британийн санхүүгийн төв 2003 онд өндөр инфляци, эдийн засгийн уналт ойртож, бүртгэлүүд эхэлснээс хойш анх удаа дээд байрнаасаа уналаа. Энэ хоёр улстай холбоотой өрнөсөн дэлхий дахины чухал мэдээ гэвэл ​​Их Британи Францад жил бүр 8 сая фунт стерлинг буюу 9.4 сая доллар нэмж төлөхөөр болсон бөгөөд жижиг завин дээрх цагаачдыг Английн сувгийг гаталж Британийн эрэгт хүрэхийг зогсоохын тулд эргүүлийн хяналтыг нэмэгдүүлэхээр болжээ. Лондон, Парис хотууд энэ замыг удирдаж буй хүний наймааны бүлэглэлүүдтэй хэрхэн тэмцэх талаар удаан хугацааны турш маргалдсаар байгаа бол хэдэн арван мянган орогнол хүсэгчид өргөдлөө шийдвэрлэх гэж олон жил хүлээж байна.

  • Чарльз хаан дүү нараа Төрийн зөвлөх болгохыг хүслээ. Их Британийн парламент зөвшөөрвөл гүнж Анн, хунтайж Эдвард нар түүний нэрийн өмнөөс хааны албан ёсны үүргийг гүйцэтгэх боломжтой болно.

  • Binance криптовалютын салбарт нөхөн сэргээх сан байгуулахаар болжээ. Тус нөхөн сэргээх сан нь өмнөх долоо хоногт тус салбарыг доргиосон FTX-ийн ослын нөлөөг даван туулахад бусад төслүүдэд туслах зорилготой юм.

  • Твиттер 4400 орчим гэрээлэгчийг сануулгагүйгээр ажлаас нь халснаас хойш хэд хоногийн дараа Амазон 10 мянган ажилчдаа ажлаас чөлөөлөх болсныг мэдэгджээ. 10 мянга гэдэг тоо бол технологийн аварга компанийн түүхэн дэх хамгийн том ажлын байрны цомхотгол. Энэ мэдээ дэлхийн толгой баян Амазоноос нэр, дөрөө хорших, харших Жефф Безос хөрөнгийнхөө ихэнх хэсгийг буяны үйлсэд зориулахаар төлөвлөж байна гэдэг мэдээтэй нэг өдөр давхцаж гарлаа. Амазоны үүсгэн байгуулагч, тэрбумтан тэрээр 124 тэрбум ам.долларынхаа дийлэнх хувийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхийн эв нэгдлийг дэмжихэд зориулна гэж мэдэгджээ.

  • BMW компани Хятадад цахилгаан машины батерейны үйлдвэрлэлээ өргөжүүлж байна. Германы автомашин үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээлд Tesla болон бусад брэндүүдтэй өрсөлдөхийн тулд 1.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэлээ.

  • 2024 оны Парисын Олимпын наадмын сахиус бэлэг тэмдэг нь малгай байх нь ээ. Фригийн малгай нь Францын хувьсгалын бэлгэдэл бөгөөд энэ удаа ч бас олимпын онцлох сахиус болно.

  • Саалийн үнээнд мансууруулах эм өгвөл юу болох вэ? Шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн энэхүү судлагаанд үнээ хар тамхи татсныхаа дараа эвшээх, шүлсээ гоожуулах, нүд нь улайх, ердийн хэвийн сайхан төрхөө алдах зэрэг шинж тэмдэг гарч байгаа болохыг тогтоожээ.

  • Хойд Солонгосын хакерууд энэ оны эхний гурван улиралд крипто биржүүдээс ойролцоогоор 1 тэрбум доллар хулгайлсан гэсэн тооцоо бий. Мөнгө хаашаа явсан бэ? Гайхах зүйлгүй: Ким Чен Уны баллистик пуужин болон цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэх төлбөр болсон.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 24 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 49 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 1 цаг 13 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 1 цаг 20 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 1 цаг 36 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 1 цаг 58 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 2 цаг 4 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 2 цаг 6 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 19 цаг 1 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 19 цаг 21 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 19 цаг 25 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 19 цаг 28 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 19 цаг 35 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 20 цаг 24 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 20 цаг 25 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 20 цаг 27 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 22 цаг 21 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 23 цаг 18 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 23 цаг 24 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 23 цаг 29 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top