x

ХЗБХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэлээд шүүмжлэл хэлсэн нь эрх баригчдын дургүйцлийг хүргэв. Тэрбээр “нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Энэ бол Ардын намын хийж байгаа ажил. Ардын намынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа цэцээр ийм шийдвэр гаргуулсан” гэв. Түүний үг танхимд суусан Ардын намынхны дургүйцлийг хүргэж, хатуухан шүүмжлэл дагуулсан юм. Ингээд гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад, холбогдох хуульд өөрчлөлт оруулах ёстой юм биш үү. Яаж ч бодсон Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл бид хууль зөрчих гээд байгаа юм биш үү. Тэрнээс гадна нөхөн сонгуулийг жилд хоёр удаа явуулдаг болчихвол хайчнаас гарах боломж байна. Мөн  сонгууль болохоос зургаан сар биш, гурван сарын өмнө төрийн албан хаагч ажлаа өгдөг болговол ямар вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Бид нөхөн сонгууль явуулахаар тов зарлачихсан биз дээ. Энэ шийдвэрийг санал нэгтэйгээр л гаргасан шүү дээ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гээд өчигдөр хоёр бүлэг мэдээлэл хийж байх шиг байна лээ. Гэтэл өнөөдөр айх айхгүй тухай яриад сууж байна. Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Наад хуулийг чинь баталж байхад би “Eagle” телевизээр яриа өгөөд сууж байсан юм. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн байхгүй юу. Б.Пүрэвдорж оо чам шиг юмыг би 300, 400-аар нь үзсэн. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи хэн болоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, бүхнийг шүүмжлээд байгаа юм. Цэцийн гишүүдийг Ардын нам томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ. Ер нь энэ сонгуулийн хуулийг засах тал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Дэгийн тухай хуулиар бол гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үг хэлэх ёстой. Хэрэв тэгээгүй тохиолдолд хурлаас гаргах, сануулга өгөх эрх нь хурал даргалагчид бий. Ц.Нямдорж сайдын хэлж байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын сонгуулийг тусдаа хуульчлах ёстой. Бид хэн нэгнээс айж ичээд байх юм байхгүй. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүйгээр нөхөн сонгуулийг явуулах саналтай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 3 цаг 22 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 3 цаг 36 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 3 цаг 55 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top