x

Хэнтийд нөхөн сонгууль болно гэв үү?

Өчигдөр чуулганы нээлтийн дараа УИХ-д суудалтай АН, МАН-ын бүлгүүд хуралдаж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэлээ. Хоёр намын бүлгийн нэг дуугаар хэлсэн зүйл бол Хэнтийн 42-р тойрогт болох нөхөн сонгуулийн товыг зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн явдал.

2018 оны зургадугаар сарын 22-нд баталсан УИХ-ын 64-р тогтоолоор Хэнтий аймгийн 42-р тойрогт явуулах нөхөн сонгуулийг энэ сарын 7-нд явуулахаар товлон зарлаад байв. Гэвч Үндсэн хуулийн Цэц уг тогтоолыг наймдугаар сарын 22-ны өдөр дунд суудлаараа авч хэлэлцээд “Үндсэн хуульд заасан иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн байна” хэмээн дүгнэж түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ.

Цэц ийн дүгнэхэд хүрсэн үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 125.5 буюу “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна” гэдэг заалт. Харин нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд явуулахаар товлосон нь өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа нөхдийн сонгогдох эрхийг хангаагүй гэж үзсэн хэрэг.

Хэрвээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахад хүрвэл нөхөн сонгуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш зарлаж, тэр хүртэл төрийн албанд ажиллаж байгаа нөхөд сонгуульд нэр дэвшихээ илэрхийлэн ажил албан тушаалаасаа түдгэлзэх нь л дээ.

Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 20.1-д бас “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гариг, эсвэл аравдугаар сарын эхний Ням гариг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана” гэсэн нь нөхөн сонгуулийн хугацааг дахиад зургаан сараар хойш нь шидэж байгаа юм. Дээр нь СЕХ-ноос боловсруулж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн сонгуулийн хуулийн шинэ төсөлд “УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн заалтыг шинээр оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад хуулиа энэ хэвээр баталчихвал Хэнтийд нөхөн сонгууль болохгүй гэсэн үг.   

Уг нь Үндсэн хуулийн Цэцээс үндэслэл болгоод байгаа төрийн албан хаагчтай холбоотой заалт дээрх “сонгуулийн жил” гэдэг нь нөхөн сонгуульд бус, УИХ-ын ээлжит сонгуульд хамааралтай ойлголт юм. Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээс зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалт нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй.

Нөгөө талаас хэрвээ Үндсэн хуульд заасан иргэдийн сонгогдох эрх зөрчигдөж байна гэж үзвэл нөхөн сонгуулийн хугацааг товлон зарласан УИХ-ны тогтоолыг бус, Сонгуулийн хуульд заасан төрийн албан хаагчтай холбоотой заалтыг Цэц хүчингүй болгох ёстой байлаа. Гэтэл анхнаасаа нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг Цэцэд өгсөн, Цэц гомдлыг шууд хүлээж аваад “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэсэн нь Цэцийг “улс төрийн захиалгатай гүйцэтгэлээ” гэж харагдуулж байгаа. Цэц ч гэсэн огт санаандгүйгээр ийм алдаа хийдэггүй л юм даа.

Гэвч УИХ-д суудалтай хоёр намын бүлэг “Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй” гэж хэллээ. Хэрвээ Цэцийн дүгнэлтийн ард аль нэг нам, хүчний захиалга байгаагүй бол УИХ Цэцийн дүгнэлтийг яаравчлан хэлэлцэж, “Хүлээж авахгүй” гэж шийдсэнээр маргаан дуусна. Харин цаанаасаа захиалгатай байгаад “Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй” гэсэн нь хоосон үг бол Цэц шийдвэрээ хамгаалж маргасаар 2020 оны сонгуультай залгана.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 15 цаг 29 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 18 цаг 40 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 18 цаг 44 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 18 цаг 48 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 19 цаг 41 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 20 цаг 37 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 20 цаг 53 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 21 цаг 10 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 21 цаг 24 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 30 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 21 цаг 43 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа 21 цаг 52 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно 21 цаг 55 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ 22 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 22 цаг 5 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж Уржигдар 20 цаг 08 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо Уржигдар 18 цаг 52 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна Уржигдар 17 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө Уржигдар 17 цаг 31 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Хэлбэр ялж, агуулга ялагдав Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс...
Top