x

Ираны эрх баригчид жагсаал болж буй хотуудын интернет сүлжээг хаажээ

Иран улс даяар эсэргүүцэл, тэмцэл өргөжиж байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид нийслэл Тегеран болон бусад жагсаал болж буй хотуудын интернэт сүлжээг хаажээ. Тэд жагсаал цуглаанд уриалах гол талбар болж байгаа Уотс апп, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээг хаасан байна.

Мөн Ираны ерөнхийлөгч улс орны аюулгүй байдлыг алдагдуулах аливаа бослого тэмцэлд бууж өгөхгүй гэдгээ мэдэгджээ.

Тодруулбал, Ираны ерөнхийлөгч НҮБ-ын чуулганы үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хохирогч эмэгтэйн үхлийн шалтгааныг мөрдөн шалгаж эхэлсэн гэж мэдэгдсэн юм. Тэрээр НҮБ-ын чуулганаас ирээд ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, ард түмний шударга үнэн дуу хоолойг сонсох болно, харин анархи, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, ард иргэдийн аюулгүй аж төрөх байдалд заналхийлэх тэмцлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж анхааруулжээ.

Харин НҮБ Ираны цагдаа хүчнийхнийг иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэхгүй байх, нөхцөл байдлыг улам даамжруулахаас зайлсхийхийг уриалсан байна.

Мөн Ираны эрх баригчдыг ард иргэдийнхээ дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй байхыг шаардсан байна. Иранд иргэдийн тэмцэл нийслэл Тегеранаас гадна 13 хотод 7 дахь өдрөө үргэлжилж байна, өчигдөр жагсагчид хэд хэдэн хотод цагдаагийн байр болон автомашины шатаажээ. Ираны Курдистан мужийн оршин суугч 22 настай эмэгтэй хижабаа зохисгүй зүүж, шашны хатуу ёс журмыг зөрчсөн шалтгаанаар цагдаад саатуулагдсан үедээ учир битүүлэг байдлаар амиа алсдан нь Ираны ард иргэдийг бослого тэмцэлд хүргээд байна.

Ираны эрх баригчид 22 настай эмэгтэйг зүрхний шигдээсээр нас барсан гэж тайлбарлаж байгаа боловч хохирогчийн гэр бүлийнхэн түүнийг зодуулж, тамлуулсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм байна. Мөн сүүлийн өдрүүдэд тэмцэл цахим орчинд өргөжиж, толгойн алчуураа шатааж байгаа эмэгтэйчүүдийн дүрс бичлэг олноор тарж байна.

Ираны эрх баригчид иргэдийн тэмцлийг хүч хэрэглэн дарахыг оролдож байгаагаас бослогын үеэр амиа алдсан хүний тоо 26 болж нэмэгдсэн тухайн Тегераны төв телевиз мэдээлжээ.

Иранд болж байгаа энэ үйл явцыг 2019 оноос хойш тус улсад болж байгаа улс төрийн хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн гэж үзэж байгаа аж.

Мөн баасан гарагийн мөргөлийн дараа эрэгтэй голдуу иргэд төрийн далбаагаа барьж, засгийн газраа дэмжиж байгаагаа илэрхийлэн нийслэл Тегеран болон зарим хотод жагссан байна. Уг жагсаалд оролцогчид нийгмийг талцуулсан олон хоногийн тэмцэл бослогын ард гаднын улс орнууд байгаа тухай уриа лоозон барьжээ.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 4 цаг 30 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 4 цаг 33 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 4 цаг 34 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 4 цаг 37 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 4 цаг 39 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 4 цаг 41 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 4 цаг 45 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 4 цаг 45 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 5 цаг 46 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 5 цаг 58 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 6 цаг 22 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 7 цаг 31 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 7 цаг 55 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 8 цаг 20 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 8 цаг 27 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 8 цаг 42 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 9 цаг 5 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 9 цаг 10 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 9 цаг 12 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top