x

БНСУ, Японы удирдагчид дээд хэмжээний уулзалт хийжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах замаар хоёр орны харилцааг сайжруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн талаар Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ.

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд болсон тэдний уулзалт нь 2019 оны 12 дугаар сараас хойших хоёр орны удирдагчдын анхны ганцаарчилсан уулзалт болсны зэрэгцээ түүхэн маргааны улмаас сэв суугаад буй хоёр талын харилцаа сайжрах найдвар төрүүлж байна.

“Хоёр орны удирдагчид тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах замаар хоёр талын харилцааг сайжруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж, энэхүү зорилтын хүрээнд яриа хэлэлцээгээ түргэтгэхийг дипломатууддаа даалгахаар тохиролцлоо” гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ли Жэ Мён мэдээлжээ.

Талууд мөн БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрт, тэр дундаа саяхан баталсан цөмийн зэвсгийн тухай хууль болон цөмийн долоо дахь туршилтаа явуулах магадлалтай байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, хариу арга хэмжээ авах чиглэлд олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Ерөнхийлөгчийн ажлын алба “албан бус хэлэлцээ” гэж тодорхойлсон энэхүү уулзалт 30 минут үргэлжилжээ. Юн Сок Ёл, К.Фүмио нар энэ оны зургаадугаар сард Мадрид хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэд хэдэн удаа уулзсан боловч ганцаарчилсан уулзалт хийсэн анхны тохиолдол нь энэ болж байгаа юм.

Ли Жэ Мёны мэдээлснээр, удирдагчид мөн либерал ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг хоёр орны нийтлэг үнэт зүйлсийг хамгаалахад олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахаар тохиролцжээ. Мөн талууд харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээ амласан байна. 

MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 4 цаг 33 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 4 цаг 37 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 4 цаг 37 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 4 цаг 40 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 4 цаг 42 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 4 цаг 44 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 4 цаг 48 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 4 цаг 48 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 5 цаг 49 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 6 цаг 1 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 6 цаг 25 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 7 цаг 34 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 7 цаг 59 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 8 цаг 23 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 8 цаг 30 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 8 цаг 45 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 9 цаг 8 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 9 цаг 13 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 9 цаг 15 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top