x

Японд хар салхины гамшигтай тэмцэх ажил үргэлжилж байна

Японы арлуудыг баруун өмнөөс зүүн хойш чигтэй дайран өнгөрч байгаа Нанмадол хар салхины эрч нь өчигдөрөөс суларч байгаа аж. Хар салхины дараах ширүүн аадар, хөрсний гулсалт нуралтын улмаас 2 хүн амь эрсдэж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай албан эх сурвалжууд мэдээлж байна.

Мөн Мексикт 1985, 2017 онд болж байсан гамшигт газар хөдлөлтийн ойн дээр дахин хүчтэй газар хөдөлсөн байна. Гэхдээ золоор гамшиг сүйдэл бага учирсан мэдээтэй байна.

Номхон далай дахь халуун хар салхины улирал эхэлсээр 14 дэх, хамгийн хүчтэй нь болж байгаа энэ хар салхины хүч зарим үед цагт 234 км хүрч байжээ. Энэ нь хар салхины хүчийг ангилдаг ангиллаар хамгийн хүчтэй буюу 4, 5-р зэрэглэлд хамаарах хүчтэй хар салхи гэсэн үг юм байна.

Ойрын хэдэн арван жилд үзэгдээгүй хүчтэй энэ хар салхины улмаас 9 сая хүнийг аюул осолгүй газрууд руу шилжин байрших зар анхааруулга хүргүүлсэн, 350 мянга гаруй айл өрх тог цахилгаангүй болжээ.

Өчигдрийн тухайд хар салхины хүч зүүн хойш чигтэй 108 км цаг хүртэл суларсан, гэхдээ өнөөдөр үдээс хойш хүртэл хугацаанд ширүүн аадар бороо зогсохгүй, 400 мм хүртэл хур тунадас орохыг цаг уурын албанаас сэрэмжлүүлсэн байна. 

Кюшюд өчигдрөөс үүрэн холбооны үйлчилгээ бага багаар сэргэж байгаа ч Японы баруун талын районуудад холбоо харилцаа бүрэн сэргэж амжаагүй хэвээр байгаа талаар "Эн Эйч Кей", "Киодо ньюз" мэдээлж байна.

Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацуно Хироказу Кюшю аралд тог цахилгаан, үүрэн холбоог сэргээхээр холбогдох албаныхан ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 4 цаг 34 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 4 цаг 38 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 4 цаг 38 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 4 цаг 41 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 4 цаг 43 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 4 цаг 45 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 4 цаг 49 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 4 цаг 49 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 5 цаг 50 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 6 цаг 2 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 6 цаг 26 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 7 цаг 35 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 7 цаг 59 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 8 цаг 24 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 8 цаг 31 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 8 цаг 46 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 9 цаг 9 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 9 цаг 14 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 9 цаг 16 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top