x

Ерөнхийлөгч Х.Баттулга, Илхам Алиев нар уулзлаа

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Уулзалт Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгчийн өргөө болох Зугульба ордонд ажил хэрэгч, найрсаг дотно уур амьсгалтай болов.

Уулзалтын эхэнд Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь тухлан саатахыг уриад, ажлын айлчлал хийж буйд нь талархал илэрхийлсэн юм.

Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1951 оны арванхоёрдугаар сарын 5-нд  Бакугийн нефть боловсруулах үйлдвэрийг задалж Зүүнбаянд жижиг хэмжээний үйлдвэр байгуулж 1969 оныг хүртэл ажилласан, уг үйлдвэрт Азербайжан мэргэжилтнүүд очиж ажиллаж байсан хоёр орны харилцааны сонирхолтой түүх байдаг тухай дурсав. Энэ тухайд Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев сонирхон сонсож, энэ салбарын хамтын ажиллагааны туршлага байгаа учир цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн онцоллоо.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжиж, бусад орнуудын зах зээлд хамтран гарах, бүс нутгийн хөгжилд идэвхтэй оролцоотой байх болон Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад ложистикийн дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг харилцан судлахаар тохиролцов.

 

 

 

Ганцаарчилсан уулзалтын дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт үргэлжиллээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад Монгол Улсын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Бүгд Найрамдах Азербайжан улсын талаас Эдийн засгийн сайд Шахин Мустафаев, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны албаны дэд дарга Хикмет Гаджизаде нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр Монгол, Азербайжаны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар нь баяжуулах өргөн нөөц боломж байгааг хэлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ.

Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев уг саналыг дэмжиж, ирэх аравдугаар сард тус улсын Эдийн засгийн яам болон бизнесийн төлөөллийг багтаасан судалгааны багийг Монголд ажиллуулахаар талууд тохиров.

Монголын бараа, бүтээгдэхүүнийг Азербайжан улсаар дамжуулж Ойрхи Дорнодын улсуудад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Монгол Улсаас мах болон арьс шир гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүнийг Азербайжанд импортлох, Монгол Улсад 300 орчим хүнийг ажлын байраар хангахуйц ноос ноолуур боловсруулах болон хивсний үйлдвэр байгуулахад зориулж хөрөнгө оруулалт хийх, технологийн шийдлийг Бүгд найрамдах Азербайжан улсаас авах асуудлыг нухацтай судлахаар уулзалтын үеэр талууд тохиров.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, спорт, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевыг Монгол Улсад айлчлахыг урихад эрхэмсэг ноён Илхам Алиев урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан улс 1992 оны 4 дүгээр сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. 

Монгол Улс Азербайжаныг Анкара дахь ЭСЯ-наас хавсарч, Азербайжан Монгол Улсыг Сөүл дэх ЭСЯ-наас хавсарч байна.

Худалдаа, эдийн засгийн харилцаа

Худалдааны харилцаа 2014 онд
Нийт худалдааны эргэлт- 394.1 мян.ам.доллар
Экспорт- байхгүй
Импорт- 394.1 мян.ам.доллар

2015 онд
Нийт худалдааны эргэлт- 314.7 мян.ам.доллар
Экспорт- байхгүй
Импорт- 314.7 мян.ам.доллар

2016 онд
Нийт худалдааны эргэлт- 143.7 мян.ам.доллар
Экспорт- 1 мян.ам.доллар 
Импорт - 142.7 мян.ам.доллар 

2017 онд

Нийт худалдааны эргэлт- 105.4 мян.ам.доллар
Экспорт- байхгүй
Импорт - 105.4 мян.ам.доллар байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 3 цаг 21 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 3 цаг 35 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 3 цаг 54 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top