x

Нефтийн үнэ Хятадын эдийн засаг уналтыг харуулав

Өнгөрсөн долоо хоногт нефтийн үнэ мэдэгдэхүйц унасны гол шалтгаан нь Дундад улсын эдийн засаг өнгөрсөн сарын даруухан үзүүлэлт харуулсан явдал болов гэж Haqqin хэвлэлд бичжээ. Даяарчлалын эдийн засаг өндөр хурдтайгаар өснө гэсэн найдлагыг хүлээх хэрэггүй болж байна. Дэлхий энэ талаараа Хятадын хамааралд байгаа юм.

Өнгөрсөн даваа гаригт дэлхий нефтийн үнэ эрс буурсныг харсан. Баррель нь өмнөхөөсөө таван доллараар хямдарсан юм. Одоо шинжээчид зогсонги байдал гарах вий гэж болгоомжилж байгаа ч эрчим хүчний эх үүсвэрийн үнэ буусан нь эдийн засгийн өсөлтийг хөнгөвчилж байгаа мэт. Гэлээ гээд энэ тийм энгийн биш.

Үнэн хэрэгтээ, Украины хямралын өмнөх төвшнөөс баррелийн үнэ 93 доллараас буув. Баррелийн үнэ гуравдугаар сарын 7-н гэхэд хамгийн оргил 139 доллар хүрээд 100 доллараас дээш урт хугацаанд байлаа шүү дээ.

Гэхдээ саяын энэ эрчимтэй уналтын шалтгаан нь Хятадад ирж тийм ч хөгжөөнтэй биш мэдээ болов. Дундад улсын эдийн засаг долоодугаар сард маш даруухан үзүүлэлт гарган даяарчлалын эдийн засгийн өсөлтийн манлай болно гэсэн найдлагыг балруулдав.

Хятадын эдийн засаг шууд л унаад байгаа юмгүй л дээ, Үндэсний статистикийн газрын мэдээнд нь долоодугаар сард эдийн засгийн өсөлт нь 3,8% гэж гарсан. Гэхдээ тэр нь зургаадугаар сард 3,9%-иас бага, шинжээчдийн таамаглаад байсан 4,6%–иас бол өшөө доогуур.  

Жижиглэнгийн худалдаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,7%–иар өссөн ч өмнөх сарын 3,1%-иас доогуур, 5% болно гэж байсан шинжээчдийн дүгнэлтээс хэтэрхий бага гарлаа.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт гайхал төрүүлэв. Энд хөрөнгө оруулалт 12,3%-иар унаад, худалдаа нь 28,9%–иар буурчээ. Орон сууцны үнэ 11 сар дараалан унаж байна. Эрэлт байхгүй гэсэн хэрэг юм. Өөр нэг үзүүлэлт нь барилга байгууламж  6,4%-иар буусан явдал тэр нь бас эдийн засгийн идэвх суларсныг харууллаа. Тус орны ажилгүйдэл 5,4% байгаа гэхдээ залуучуудын дунд тэр нь 20%-тай байна.

Жилийн эцсээр, тавигдсан зорилтын 5,5%-иа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт үзүүлж чадахгүй болсон нь энэ бүгдээс илт. Бээжин дүгнэлтүүддээ тодорхой тоо хэлэхээс болгоомжлох болсон ба боломжийг бүгдийг хийнэ гэж амлаж байгаа.

Олны хэлж буйгаар, “үүссэн нөхцөл байдалд” зогсохгүй байгаа ковидын хязгаарлалт болж байна. COVID-19 халдварын онцгой өсвөрийг тараахгүйн тулд үйлдвэр, цугларсан том хотуудад локдаун зарлахад хүргэж, амралтын бүсүүдийг хаалгаж байна. Тухайлбал, Ханань аралд халдвар дэгдэн 150 мянган жуулчдыг хөл хорионд оруулсан юм.

Ийм нөхцөлд хятадын бизнес хөрөнгө оруулалтын зээл хөөцөлдөхөөр яарахгүй бас дээр нь өмнө зээлээ төлөхийг яарч байна. Эдгээр нь үндэсний эдийн засгийн өсөлтөд дарамт болж буй.

Төв банк нь бодлогын хүүгээ 2,75% хүртэл шууд суурь арван пунктаар доошлуулан эдийн засгийн идэвхийг дэмжих болсон. Гэтэл тэр нь ковидын өмнөх өсөлтийн хурдад хүрэхэд хангалтгүй бололтой.

Одоо Хятад өдөрт есөн сая нефть импортолж байгаа нь 2019 оны аравдугаар сарын төвшний ойролцоо. Эрэлт нэмэгдэх хандлага одоогоор харагдахгүй байна. Ингэхлээр даяарчлалын эдийн засгийн эрчимтэй өсөлт байхгүй гэсэн үг. Дэлхий энэ тал дээр Хятадаас хүчтэй хамааралтай билээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 4 цаг 50 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 4 цаг 54 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 4 цаг 54 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 4 цаг 57 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 4 цаг 59 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 5 цаг 2 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 5 цаг 5 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 5 цаг 5 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 6 цаг 6 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 6 цаг 18 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 6 цаг 42 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 7 цаг 51 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 8 цаг 16 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 8 цаг 40 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 8 цаг 47 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 9 цаг 2 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 9 цаг 25 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 9 цаг 30 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 9 цаг 33 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top