У.Хүрэлсүхийн Засгийн газраас Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилох УИХ-ын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавьж байсан ч УИХ энэхүү хоригийг хүлээж аваагүй юм. Ч.Хүрэлбаатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас уул уурхайн лиценз зарж баяжсан "30 гэр бүл" -ийн нэг гэж үзэж байв.
Харин өнөөдрийн "Өнөөдөр" сонинд Ч.Хүрэлбаатарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Хотгор шанагын нүүрсний ордын хувиас БНСУ-ын иргэнд зарсан байж болзошгүй тухай бичжээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг энэ хэрэгтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлсэн нь үнэн гэж холбогдох албаны эх сурвалж баталжээ.



