x

Ерөнхийлөгч Удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцогчдод илгээлт явууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцогчдод хандан илгээлт явууллаа.

Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа уншиж сонордуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:

“Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн төрийн албан хаагчид, хүндэт зочид, төлөөлөгчид  Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын төрийн тогтолцооны бүрдэл, төлөвшил, түүний шинэтгэлийн асуудал бол манай орны ардчилсан хөгжлийн үр дүн төдийгүй ардчиллын бодит хэрэгжилтийн чухал нөхцөл, баталгаа болсоор ирсэн билээ.

Төрийн албанд ил тод, цэвэр тунгалаг, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай, үр ашигтай, тогтвортой байдал, төрийн албан хаагчдын мэргэшил ур чадвар, хариуцлага, ёс зүй, шударга чанар, хууль ёсыг сахин биелүүлэх байдал, ажлын бүтээлч хандлага, идэвх санаачилга нэн чухал. Энэ бүхнээс иргэдийн амьдрал ахуй, нийгэм эдийн засгийн өнөөгийн тулгамдсан зорилтуудын хэрэгжилт, бүр томоор сэтгэвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ардчиллын хувь заяа хамаарна.

Миний бие 2018 оны эхний хагас жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар, ард иргэдээ сонсох зорилгоор уулзалтууд зохион байгуулж, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 22,000 гаруй иргэдтэй биечлэн уулзах явцад иргэдээс ирүүлсэн санал, гомдлын дийлэнх хувийг төрийн албаны хүнд суртал, дарамт шахалт, үйлчилгээний чанаргүй байдал, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын буруутай шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, шударга ёсыг сахиулах, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлууд эзэлж байлаа. Улсын Их Хурлын 2018 оны хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ талаар уламжилж, цаашид холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн.

Дэлхий даяар төрийн албыг тогтвортой байлгахад анхаарч, шатлан дэвшүүлэх зарчмыг хатуу хэрэгжүүлдэг. Гэтэл манайд улс төрийн сонгууль бүрийн дараах бүтцийн өөрчлөлтийн бужигнаан, Засгийн газар, албан тушаалтнуудын ашиг сонирхлын томилгоо, төрийн албан хаагчдын хууль бус халаа, сэлгээ, түүний төлбөр, тэтгэмжид урсаж буй төсвийн их хөрөнгө, төрийн байгууллагуудын үр ашиггүй, үрэлгэн хэрэглээний өсөлт, татвар төлөгчдийн мөнгөөр бие биенээ урамшуулан тансаглах, сахилга хариуцлага, ёс зүйгүй авирлах зэрэг буруу жишиг тогтож улам даамжирсан.

2016 оны сонгуулийн үр дүнгээр төр удирдах эрх авсан Монгол Ардын нам төрийн албаны шатлан дэвшүүлэх зарчмыг бүрэн эвдэж, төрийн албыг “60 тэрбум”-аар арилжаалан, шударга төрийн албан хаагчдын хийж бүтээх эрмэлзэл, өсөн дэвших боломжуудыг боомилон хааж, зохион байгуулалттай бүлэглэл мэт болгосон. Үүний тод жишээ бол улс орны амин чухал салбаруудыг удирдан чиглүүлэх үүрэгтэй БСШУСЯ-ны 12 удирдах албан тушаалд, харьяа агентлаг болон боловсролын байгууллагуудын 30 удирдах албан тушаалд, мөн ЭМЯ-ны бүтцийн 14 удирдах албан тушаалд, харьяа агентлаг, эрүүл мэндийн байгууллагуудын 12 дарга, захирлын албан тушаалд тус тус түр орлон гүйцэтгэгчийг томилсон зөрчлүүд Төрийн албаны төв байгууллагын 2018 оны 9 дүгээр сард хийсэн шалгалтаар илэрсэн байна.

Хууль зөрчсөн, хуулиас давсан энэ бүх үйлдлүүдийн уршигаар төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдал доголдож, төрийн дархлаа суларч, үр дүн, үйлчилгээний чанар хөсөр хаягдсанаас иргэдийн бухимдлыг төрүүлж, төрд итгэх итгэл алдарч, төрийн албаны нэр хүнд өдрөөс өдөрт унан доройтох шалтгаан болсоор байна.

Тухайлбал, 2012 онд нийт төрийн албан хаагчдын 9,3 хувь нь чөлөөлөгдсөн бол 2016 онд 14,2 хувь, 2017 онд 15,5 хувь буюу 24,000 гаруй албан хаагчид чөлөөлөгдсөн байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгаагаар сүүлийн 5 жилийн хугацаанд Захиргааны хэргийн шүүхээр нийт 13,885 хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой 3,124 хэрэг маргаан, төрийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1,370 хэрэг байгаа нь төрийн албаны өнөөгийн байдлыг харуулах ноцтой баримт мөн.

Монгол Улсад Төрийн албаны тухай хууль батлагдсан цагаас төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэх олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн ч үндэсний хэмжээнд зорилгодоо хүрч чадаагүйг өнөөгийн нөхцөл байдал илтгэж байна. Төрийн алба нийгэм, улс төрийн болон технологийн хурдацтай өөрчлөлт, шинэчлэлд хөшүүн хойрго байдаг дутагдлаа халах цаг иржээ.

Иймд төрийн албанд мэдлэг чадвартай, ашиг сонирхлын зөрчилгүй, зарчимч, хариуцлагатай, ёс зүйтэй, үнэнч хүмүүсийг авч, тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн албаны гүйцэтгэл, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлж, үр нөлөөг сайжруулах стандартыг тогтоон нэвтрүүлж, мөрдүүлэх шаардлагатай байна.

Улс орныхоо байгалийн баялаг, нөөц боломжийг хөгжлийн бодлогоор удирдаж, иргэддээ тэгш, шударгаар үр өгөөжийг нь хүртээх үйлсийг хэрэгжүүлэхэд мэргэшсэн, мэдлэг чадвартай, бэлтгэгдсэн албан хаагч бүхий төрийн албаны зөв тогтолцоо чухал юм.

Монгол Улсын төрийн албанд  2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шинэчлэн найруулсан хууль мөрдөгдөж эхлэх гэж байна.

Шинэ хууль мөрдүүлснээр төрийн албанд зарчмын нааштай өөрчлөлтүүд гарахыг үгүйсгэхгүй ч эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаггүй төрийн албан хаагчдын ёс суртахуун, хандлага, сахилга хариуцлагад тэр даруй өөрчлөлт гарахгүйг анхаарах нь зүйтэй.

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг дээдэлж, хариуцлагатай, нээлттэй, ил тод, тунгалаг төрийн албыг төлөвшүүлэх, төрт ёсны уламжлалаа дээдэлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үйлсээ бүтээлчээр гүйцэтгэдэг төрийн албан хаагчийн соёл, ёс зүйн орчныг бүрдүүлэхэд энэхүү зөвлөгөөний үр дүн чиглэнэ гэдэгт найдаж байна.

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцож байгаа Та бүхэнд амжилт хүсье” гэжээ.

Эх сурвалж: president.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 20 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 14 цаг 12 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 15 цаг 54 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 16 цаг 24 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 16 цаг 43 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 20 цаг 14 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 20 цаг 21 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 цаг 26 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 22 цаг 6 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 22 цаг 14 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 22 цаг 23 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 22 цаг 29 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 22 цаг 48 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 23 цаг 8 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 23 цаг 13 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 23 цаг 18 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 23 цаг 23 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 23 цаг 44 мин Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийг баталлаа Өчигдөр 09 цаг 22 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна Өчигдөр 09 цаг 18 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top