x

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамнаас мэдэгдэл гаргажээ

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам мэдэгдэл гаргасныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас орчуулан хүргэж байна.


АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси 8-р сарын 2-нд Хятадын хүчтэй эсэргүүцэл болон хатуу байр суурийг үл тоомсорлож, Хятадын Тайвань бүсэд айлчилж, “Нэг Хятад” зарчим, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдлийг ноцтой зөрчин Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндсэн сууринд ноцтой нөлөө учруулж, Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой халдаж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж, "Тайванийг тусгаар тогтнуулах" хүчнийхэнд ноцтой буруу дохио өгч байна. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, хатуу буруушааж байна.

Дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс байдаг. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд БНХАУ-ын Засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1971 оны 2758-р тоот тогтоолд энэ тухай тодорхой заасан байдаг. “Нэг Хятад" зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ юм. Өдгөө дэлхийн 181 улс орон “Нэг Хятад” зарчмын үндсэн дээр БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон байдаг.

1979 онд Америкийн тал Хятад, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоох тухай мэдэгдэлд: "БНХАУ-ын Засгийн газар нь Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар гэдгийг АНУ хүлээн зөвшөөрч байна. Энэ хүрээнд Америкийн ард түмэн Тайванийн ард түмэнтэй соёл, худалдаа болон бусад албан бус харилцаатай байх болно" хэмээн амлаж байсан юм. АНУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд АНУ-ын Конгресс Америкийн Засгийн газрын “Нэг Хятад” бодлогыг хатуу баримталж, Хятадын Тайванийн бүс нутагтай ямар нэгэн албан ёсны харилцаагүй байх ёстой. Пелоси бол АНУ-ын Конгрессын удирдагч учраас түүний ямар ч хэлбэрээр, шалтгаанаар Тайваньд айлчлах нь АНУ, Тайванийн албаны хэлхээ холбоог шат ахиулах улс төрийн өдөөн хатгалга болох юм. Хятад улс үүнийг хэзээд хүлээн зөвшөөрөхгүй, Хятадын ард түмэн ч хүлээн зөвшөөрөхгүй.

Тайваний асуудал бол Хятад, Америкийн харилцааны хамгийн чухал, үндсэн мөн хамгийн эмзэг асуудал юм. Одоогийн байдлаар Тайванийн хоолойд нөхцөл байдал хурцдаж, хүнд сорилтууд тулгарч байгаа үндсэн шалтгаан бол Тайванийн эрх баригчид болон АНУ өнөөгийн байдлыг өөрчлөхөөр байнга оролдож байгаа хэрэг юм. Тайванийн эрх баригчид "АНУ-д найдаж, Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг олонтаа зэхэж, "1992 оны нийтлэг ойлголт"-ыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, "Хятаджихаас салах" зэрэг арга хэмжээ авч, "Тайванийг аажмаар тусгаар тогтнуулах"-ыг зорьсоор ирсэн. Америкийн тал "Тайваниар дамжуулж Хятадыг хазаарлах" оролдлого хийж, “Нэг Хятад” зарчмыг байнга гуйвуулж, Америк болон Тайванийн албаны харилцааг эрчимжүүлж, "Тайванийг тусгаар тогтнуулах" салан тусгаарлах үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ бол галаар тоглож буй маш аюултай үйлдэл бөгөөд эцэстээ өөрийгөө л хохироох алхам юм. 

Тайванийн асуудлаарх Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмний байр суурь ямагт тууштай байсаар ирсэн. Үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах нь Хятадын 1.4 тэрбум гаруй ард түмний няцашгүй хүсэл бөгөөд эх орноо бүрэн нэгтгэх хүслийн биелүүлэх нь Хятадын бүх ард түмний нийтлэг хүсэл бөгөөд ариун үүрэг юм. Ямар ч улс орон, ямар ч хүчин, хэн ч бай, Хятадын Засгийн газар, ард түмний үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн  байдлыг хамгаалж, улс орноо бүрэн нэгтгэх бат бөх шийдвэр, тууштай хүсэл эрмэлзэл, чадварыг буруугаар үнэлэх ёсгүй. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчилж байгаатай холбогдуулан Хятад улс үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах бөгөөд үүнээс үүдэлтэй бүх үр дагаврыг Америкийн тал болон "Тайванийг тусгаар тогтнуулах" салан тусгаарлагч хүчин хариуцах болно.

Хятад, Америк нь хоёр том гүрний хувьд харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, сөргөлдөөнөөс зайлсхийж, хамтран ажиллаж хамтдаа ялалт байгуулах нь харилцааны цорын ганц зөв зам. Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд өөр аль ч улс орон Тайванийн асуудлаар шүүгч байх эрхгүй. "Тайваниар дамжуулж Хятадыг хазаарлах" гэсэн оролдлогоо зогсоож, Тайванийн хэрэгт, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн салан тусгаарлагчдыг янз бүрийн хэлбэрээр дэмжин, өөгшүүлэх болихыг Хятадын тал АНУ-ын талаас хатуу шаардаж байна.

Тайванийн асуудлаар үг, үйлдлээ нэгтгэн ижил байлгаж, “Нэг Хятад” зарчмыг мушгин гуйвуулахаа зогсоож, “Нэг Хятад” зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдэлд заасан заалтуудыг бодит үйл ажиллагаагаар баримталж, АНУ-ын удирдагчдын өгсөн “Хүйтэн дайныг хүсэмжлэхгүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрэлхийлэхгүй, Хятадын эсрэг эвсэл бэхжүүлэхгүй, "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг дэмжихгүй, Хятадтай зөрчилдөх бодолгүй байх” амлалтыг бодитоор биелүүлж, буруу бөгөөд эрсдэлтэй замаар улам хол явахгүй байхыг хатуу сануулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 6 цаг 39 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 6 цаг 43 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 6 цаг 43 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 6 цаг 46 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 6 цаг 48 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 6 цаг 50 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 6 цаг 54 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 6 цаг 54 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 7 цаг 55 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 8 цаг 7 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 8 цаг 31 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 9 цаг 40 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 10 цаг 4 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 10 цаг 29 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 10 цаг 36 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 10 цаг 51 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 11 цаг 14 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 11 цаг 19 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 11 цаг 21 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top