x

Антонио Гуттереш: Хүн төрөлхтөн цөмийн дайнаас ганцхан алхмын зайтай байна

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш ноцтой мэдэгдэл хийлээ. 

Өчигдөр Цөмийн Зэвсгийг Хориглох тухай гэрээнд нэгдсэн орнуудын чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэрээр "хүн төрөлхтөн цөмийн дайнаас ганцхан алхмын зайтай байна" хэмээн анхааруулсан байна.

Антонио Гуттереш “Хүн төрөлхтөн ганцхан болгоомжгүй алхам хийвэл цөмийн дайн эхлэх аюулын ирмэг дээр байна. Өнөөдрийг хүртэл биднийг зөвхөн аз түшиж ирлээ. Гэхдээ аз бол стратеги биш. Бас цөмийн дайнаас сэргийлэх зүйл ч биш. Цөмийн дайн хэзээ ч гарах ёсгүй, гарсан тохиолдолд хэн ч ялахгүй” гэжээ.

Түүний  хэлсэн энэ үг сүүлийн үед олон улсын хэмжээнд гарсан үйл явдлууд болох Украины дайн, Солонгосын хойг, Ойрх Дорнод дахь дайсагнал геополитикийн сөргөлдөөнийг шинэ дээд түвшинд хүргэснийг онцлов.

Кубын пуужингийн хямралын дараа 1968 онд дэлхийн ихэнх улс орнууд цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг хориглох, цаашдаа цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах зорилготой гэрээг байгуулж байв. Уг гэрээнд нэгдээгүй дөрвөн улс нь Энэтхэг, Пакистан, Израил, Умард Солонгос юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад 13,000 орчим цөмийн зэвсэг идэвхтэй байгаа. 1980-аад оны дунд үед энэ тоо 60,000 хүрч байсан аж.

Украины дайн эхэлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, Орос улстай зөрчилдсөн бүхэн “түүхэндээ үзэж байгаагүй хортой үр дагавар” амсахыг анхааруулж байв.

Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен олон улсаас аюулгүй байдлын баталгаа авсныхаа дараа 1994 онд Зөвлөлтийн үеийн цөмийн зэвсгээсээ татгалзсан Украин улс өнөөдөр Оросын эзлэн түрэмгийлэлд өртөөд байгааг шүүмжилсэн байна.

Энэ үйлдэл нь тусгаар тогтнолоо хамгаалах, гаднын эзлэн түрэмгийллээс өөрийгөө хамгаалахын тулд “цөмийн зэвсэгтэй байх хэрэгтэй юм байна” гэсэн буруу ойлголтыг дэлхийн улс орнуудад төрүүлж байгааг Антонио Гуттереш анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 6 цаг 41 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 6 цаг 45 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 6 цаг 45 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 6 цаг 48 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 6 цаг 51 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 6 цаг 53 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 6 цаг 56 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 6 цаг 56 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 7 цаг 57 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 8 цаг 9 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 8 цаг 33 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 9 цаг 42 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 10 цаг 7 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 10 цаг 31 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 10 цаг 38 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 10 цаг 53 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 11 цаг 16 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 11 цаг 21 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 11 цаг 24 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top