x

Герман улс хийн хямрал үүсэхээс сэргийлж, хэмнэлтийн горимд шилжжээ

Герман улсын Хановер хотын захиргаа, хийн хямрал үүсэхээс сэргийлж, олон нийтийн барилга байгууламжид халуун ус хэрэглэхийг хориглолоо.

Тухайлбал, төрийн байгууллагууд, биеийн тамирын заал, усан бассейн зэрэг халуун усны хэрэгцээ өндөр байгууламжуудад халаалтаа зогсоосон Германы анхны хот болж байна.

Үүний зэрэгцээ, Хановер хотын захиргаа, байшин барилгуудын гадна талын гэрэлтүүлэг, усан оргилуур зэрэг тог, цахилгаан их хэмжээгээр зарцуулдаг, хүний хэрэгцээнд шаардлага багатай гэж үзэж байгаа бүхий л зүйлсийн хувьд, хязгаарлалт тогтоох юм байна.

Мөн, жил бүрийн 4 дүгээр сараас 9 дүгээр сарын эцэс хүртэл нийтийн байрнуудын халаалтыг хязгаарлаж, агааржуулагч, халаагчийн хэрэглээг хориглож байгаа юм байна.

Өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн, ОХУ-ын төрийн өмчит Газпром компани, Европ руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ шат дараатайгаар бууруулах бодлого барьж байгаа юм. Оросын энэ шийдвэрт, Европын холбоо хариу арга хэмжээ авч, ирэх өвлийн хийн хэрэглээгээ бууруулж, цаашид хэрэглээгээ хангах шинэ эх үүсвэр эрэлхийлж байна.

Европын холбооны орнуудын хэмнэлтийн горимд шилжиж, ирэх 8 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл, хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Энэ нь Хановер шиг том хотын хувьд, томоохон сорилт дагуулж байна гэж, оршин суугчид нь үзэж байна.

Үүнээс гадна, Герман улсад, Европын холбооны стандартын дагуу тооцсон хэрэглээний үнэ, 7 дугаар сард 8,5 хувьд хүрч өсжээ. Тус улсын статистикийн газрын мэдээлж байгаагаар энэ өнгөрсөн 6 дугаар сартай харьцуулахад, 0,3 хувиар өссөн үзүүлэлтийг харуулж байна.

Тухайлбал, Германд, эрчим хүчний эх үүсвэрийн газрын тос, байгалийн хий, нүүрсний үнэ 7 дугаар сарын байдлаар, 36 хувь өсжээ.

Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад 2 хувиар буурсан байна. Харин хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сартай харьцуулахад, 15 хувиар нэмэгджээ.

Бусад үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үндсэндээ, Германы инфляц шинжээчдийн таамгийг давж өссөн үзүүлэлтийг харуулж байна. Блүүмберг агентлагийн тооцоолсноор, энэ сард инфляцын түвшин дунджаар 8,1 хувьд хүрч саарна гэж таамаглаж байсан юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 6 цаг 39 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 6 цаг 43 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 6 цаг 43 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 6 цаг 46 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 6 цаг 48 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 6 цаг 50 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 6 цаг 54 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 6 цаг 54 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 7 цаг 55 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 8 цаг 7 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 8 цаг 31 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 9 цаг 40 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 10 цаг 5 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 10 цаг 29 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 10 цаг 36 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 10 цаг 51 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 11 цаг 14 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 11 цаг 19 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 11 цаг 21 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top