x

Сармагчны цэцэг өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн гамшигт тооцох шийдвэрийг гаргалаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олон улс оронд бүртгэгдээд байгаа сармагчны цэцэг өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн гамшигт тооцох шийдвэрийг өчигдөр гаргалаа.

Тус байгууллагын экспертүүд аливаа халдварт өвчнийг аюулын төвшнөөр нь үнэлж, ямар ангилалд оруулахаа шийдвэрлэдэг. Сармагчны цэцэг өвчин одоо Covid-19-тэй цуг хамгийн аюултай өвчний ангилалд багтаж байна. Энэ хоёроос гадна полиомиелит (халдварт саа) өвчин бас энэ ангилалд багтаж байгаа юм.

Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол дэлхийн 75 улсад 16,000 гаруй тохиолдол илрээд байна. Мөн уг дэгдэлтийн улмаас амиа алдсан хүний тоо тав болжээ.

Хэдийгээр халдварын тохиолдол, нас баралтын тоо харьцангуй цөөн, хүндрэх эрсдэл бага байгаа ч вирусийн тархалтын хурд өндөр байгаа нь хамгийн аюултай өвчний ангилалд оруулах үндэслэл болсныг ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус хэлсэн байна.

Ийм шийдвэр гарснаар сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин бүтээх ажил эрчимжиж, халдвар тархалтыг зогсоох хариу арга хэмжээнд улс орнууд анхаарлаа илүү хандуулах ач холбогдолтойг тэр онцолжээ.

“Зөв бүлгийн хүмүүст хандсан зөв стратеги хэрэгжүүлж чадвал энэ удаагийн дэгдэлтийг зогсоох боломжтой” гэж доктор Гебрейесус өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 6 цаг 32 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 6 цаг 35 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 6 цаг 36 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 6 цаг 39 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 6 цаг 41 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 6 цаг 43 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 6 цаг 47 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 6 цаг 47 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 7 цаг 48 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 8 цаг 0 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 8 цаг 24 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 9 цаг 33 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 9 цаг 57 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 10 цаг 22 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 10 цаг 29 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 10 цаг 44 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 11 цаг 7 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 11 цаг 12 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 11 цаг 14 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top