x

Ойн түймрийн улмаас Европ даяар 14 мянган хүнийг нүүлгэжээ

Европ даяар хуйхалж байгаа их халуун газар сайгүй ой, хээрийн түймрийг “галзууруулав”.

Sky News хэвлэлийн мэдээлснээр, Францын хушийн ой, мөн Португали, Испани, Грек, Унгар, Хорватад түймэр газар авчээ. Хүчтэй салхи, хэт халалт хөрсийг хатаасны улмаас хавар хугацаанасаа өмнө түймэр эхэлсэн ба үүний гол буруутан нь цаг уурын өөрчлөлт гэж сонин онцлон бичсэн байна.

“Хүлэмжийн хийн хаягдлыг тэглэх хүртэл буулгаагүй нөхцөлд ер бусын халууны үе үргэлжлэх болно” хэмээн Сорбонны их сургуулийн Пьер-Симон-Лапласын хүрээлэнгийн төлөөлөгч Роберт Воард тайлбарлав.

3000 гаруй гал сөнөөгчид Жиронда мужид ус асгаж буй онгоцнуудын тусламжтайгаар галтай  тэмцэж байна. Тэдний гол зорилго нь аль болох олон байр сууцыг галын аюулаас хамгаалах болжээ. Францын өмнөд хэсэгт 10 мянга гаруй га түймэрт автжээ. Нийтдээ 14 мянган хүн галаас ослын хорогдох байранд шилжсэн байна. Тэнд ойрын үед агаарын хэм 41 градус хүртэл нэмэгдэнэ. Францын хойд хэсгээр агаар 35 градус болж байна.

Португалид мянга гаруй гал сөнөөгчид нутгийн хүмүүсийн хамт галтай тэмцэж, гамшигт хамгийн түрүүнд үрэгдсэн  хүн нь  галын онгоцны нисгэгч болжээ.

Испанид аврагчид  7400 га талбайг шатаасан хэд хэдэн түймрийг унтраахаар ажиллаж байна. Андалусийн өмнө хэсгээс 3000 хүнийг нүүлгэв. Мөн аянга буусны улмаас Лас-Хурдес районд түймэр газар авчээ. Сүүлийн өдрүүдэд хэт халуун байгаагаас 230 орчим испаничууд амь насаа алдсан байна.

Харин хойд Итали далан жилийн дотор хамгийн хүчтэй гантай нүүр тулж Турины орчмын По гол ширгэжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 6 цаг 32 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 6 цаг 35 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 6 цаг 36 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 6 цаг 39 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 6 цаг 41 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 6 цаг 43 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 6 цаг 47 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 6 цаг 47 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 7 цаг 48 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 8 цаг 0 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 8 цаг 24 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 9 цаг 33 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 9 цаг 57 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 10 цаг 22 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 10 цаг 29 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 10 цаг 44 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 11 цаг 7 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 11 цаг 12 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 11 цаг 14 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top