x

Б.Ганхуяг: 2018 оны төгсгөлд иргэн бүрт хувьцаа тараана

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас олон нийтийн зөвлөл байгуулах, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болон нүүрсний гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй, тогтмол явуулна. Бүх сонгон шалгаруулалт ил тод явагдана. Нийгэмд үүссэн хардлагыг арилгахын тулд нээлттэй байна. Энэ бол өмнө нь хувийн өмчийн ч, төрийн байгууллагуудад ч байгаагүй жишиг" гэв.

Мөн нүүрс худалдан авагчийг нээлттэй сонгон шалгаруулж, байгууллагуудтай хийсэн гэрээг ил болгоно. Өнөөдрийг хүртэл 173 борлуулалтын гэрээ байгуулсан байдаг. Борлуулалтын гэрээг 3 хэлбэртэй болгож байгаа. Хуучин зөвхөн шууд гэрээ байгуулах хэлбэр байсан. Энэ нь хэвээрээ байна, гэхдээ улам сайжруулж байгаа.

Хоёрдугаарт худалдааны шинэ гарц бий болгоно. Ингэж байж худалдан авалт сайжирна. Гуравдугаарт нүүрс угааж, эцсийн бүтээгдэхүүн болгож, хамтран ажиллаж борлуулж байгаа. Хагас жилд 1.19 их наяд борлуулалтын орлого хийсэн. Бүтэн жилд 1.2 их наяд орлого хийх ёстой. Тэгэхээр бид аль хэдийн төлөвлөгөөгөө давуулсан. "Эрдэнэс Тавантолгой" ХК 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Одоо ногдол ашиг 131 хувийн гүйцэтгэлтэй байна. 2018 оны төгсгөлд 1,072 хувьцааг амь оруулна. Иргэн бүрт хувьцаа тараана. Энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй. Улсын төсөвт 216 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Энэ маягаар ажлууд эрчимтэй явагдаж байна. Цаашид энэ ажлуудаа улам идэвхжүүлнэ. Засгийн газраас бидэнд чиглэл өгсөн. Өнөөдөр бид 9.5 сая тонн нүүрс борлуулаад байна. Бид дахиад 4 сая тонн нүүрс борлуулах хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар 9 сая тонн нүүрс олборлосон байна. Компани нээлттэй, ил тод болж байна гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top