x

Тариачин хүн эзэндээ тэрсвэл талбайгаа түймэрдэх нь зүй

Багш нарын ажил хаялтыг тойрсон хэрүүл төгсрөх шатандаа орж байна. Эхлээд “Нэмчихээд байхад жагслаа” гэж нэг хэсэг давшилсан. Дараа нь “Хүүхдээр барьцаалж улс төр хийлээ, гэм зэмгүй хүүхдүүд хохирлоо” гэж нэг хэсэг нь дэвэв. Багш нар ажил хаяхад сурагч нь хохирох нь зүй тогтол. Энэ болно “өвөл болоход хүйтэн болдог” гэдэг шиг л үнэн юм. Тариачин хүн эзэндээ тэрсвэл талбайгаа түймэрдэнэ үү гэхээс ууланд гарч даяан хийхгүй нь лав.

Уг нь ямар ч тохиолдолд, ямарваа нэг зөрчилдөөнт байдал үүсэхэд заргалдаж байгаа хоёр тал дундаа суугаад шийдэх арга замын тухай ярилцдаг. Цалин нэмэх боломжтой юу, боломжгүй бол яагаад, боломжтой бол яаж гэх мэтчилэн. Гэвч багш нарын ажил хаялт эхэлснээс хойш бүтэн долоо хоног өнгөрөхөд энэ талаар хэн ч ярьсангүй. Энэ удаа Засгийн газрын ярих ээлж. Засгийн газар нэг үндэслэл гаргаж тавибал багш нар ч бас нэгийг босгож ярина. Гэх мэтчилэн яриа хэлэлцээр үргэлжилсээр ямар нэг шийдэлд хүрнэ ээ дээ. Гэвч тийм юм болсонгүй.

Харин манай Боловсролын сайдтан “Багш нар хичээлийн шинэ жилийн эхэнд ажил хаядаг нь буруу. Өвөл утааны үеэр сурагчдаа амраачихаад, эсвэл зун хичээл хаасны дараа ажил хаях нь зүйтэй юм” гэсэн “мэргэн” зөвлөгөөг багш нартаа өгч байна. Ажилгүй хүн ажил хаяж болдог байх нь. Тэгвэл Монголоор дүүрэн ажилгүй хүмүүс байна. Хүн амын тэн хагас нь “тэмцлийн хурц хэлбэрт” амьдарч байхад “төр засаг” тэдний төлөө юу хийв дээ?   

Эцэс сүүлдээ “Эдийн засаг хүнд байхад багш нар цалингаа нэмүүлэх нь буруу. Эх оронч бус явдал” гэж дүгнэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсөвт их хэмжээний дарамт ирнэ” гэж айлгав. Ингэхэд улсын төсөв ямар байх нь бага ангийн багшийн бодох ёстой бодлого уу? Сангийн сайдын шийдэх ёстой асуудал уу?

Миний мэдэхийн л монголчууд энэ зуныг зусан наадсан. Хэдэн ч удаа даншиг наадам хийв. Төртэйгээ, хүнтэйгээ наадсан. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж наадсан. Чадал чинээтэй далайн чанадад амарсан. Чадалгүйдээ л Хөвсгөл нуур, Байгаль далай явж, Итгэлт хамбад мөргөсөн биз дээ.

Тэгэхээр Монголд хямрал болоогүй. Ган болж, галав юүлсэн үү? Хоёр хөрш маань хилийн хориг тавьж, хоол ундаар тасалсан уу? Эсвэл Япончууд шиг цунамид өртсөн үү?

Яахав, эдийн засагчид мундаг болохоороо эдийн засаг хүнд байгааг яаж ийгээд нотлох байх л даа. Адгийн наад зах нь ам.долларын ханш, инфляци яриад ам таглана. Гэхдээ багш нар үүнд ямар хамаатай билээ? Багш нар ажил хаяснаас болж эдийн засаг хүндэрсэн үү, инфляци нэмэгдсэн үү? Үгүй.

Тэгвэл эдийн засгаа залуурдаж явах ёстой эрх баригчид нь ажлаа хийж чадаагүйн төлөө багш нар яагаад буруутах ёстой гэж. Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурддаг бил үү? Хэрэв тийм бол бүгдээрээ л хамт буруутъя л даа, ерөөсөө цалингүй амьдарцгаая. Яагаад УИХ-ын гишүүд, сайд нар хоёр сая төгрөгийн цалин авч, цалингаасаа давсан хангамж эдэлж байхад багш нар 500 мянган төгрөгийн цалин авах ёстой гэж. Нэг л их төсөв, эдийн засаг ярьсан, санаа зовсон хүмүүс. Тийм бол бүгдээрээ адилхан 500 мянган төгрөгөөр амьдраад үзье.

Жилийн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Эдийн засаг хямралтай байна” гээд татвар нэмэгдүүлэхэд бид юу гэж байлаа. Бүгд л “амьдрал хүрэлцэхгүй байхад татвар нэмлээ” гэж уурлацгаасан. Угаасаа жижигхэн эдийн засгаа татварын дарамтаар улам битгий агшаагаад байгаач ээ. Тэгэхийн оронд татварынхаа бааз суурийг нэмэгдүүлээч. Үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмээч, түрээсийн орлогоос татвар аваач, хар зах дээр эргэж байгаа мөнгөө бүртгээч, тансаг хэрэглээн дээр татвар тавиач гэсэн. Одоо хоёр жил өнгөрчихөөд байхад юу өөрчлөгдөв? Ж.Эрдэнбатын оронд У.Хүрэлсүх гэдэг хүн ирж, хэдэн сайд дарга нар л амь зуулгатай болох шив дээ. Өөр юу нэмэгдэв, бидний амьдралд?

Татвар төлөгчдийн тоо хэдээр нэмэгдэж, бүртгэлгүй байсан хэр их хөрөнгийг шинээр бүртгэлжүүлэв? “Жонхуу”, Хүрэлсүх хоёр хэдэн авлигачийг хуулийн өмнө зогсоож, оффшороос хэр их мөнгө Монголд буцаж ирэв? Инээдтэй байгаа биз дээ. Тэгээд ажлаа хийхгүй байгаад нь юу ч хэлж чадахгүй байж хийж байгаа нэгийгээ “Цалин нэмүүлэх гэлээ” гэж нийтээрээ зодох нь шудрага уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Шууданч (202.131.7.74)
    ямар ч байсан засгийн газар байр сууриасаа ухарч болохгүй... ард нь ирэх үр дагаврыг наад хүмүүс чинь мэдэх толгой ч үгүй яваа. инфляци маш хурдасна шүү, үр дагавар нь
    2018 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 4 цаг 48 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 4 цаг 52 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 4 цаг 52 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 4 цаг 55 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 4 цаг 58 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 5 цаг 0 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 5 цаг 4 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 5 цаг 4 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 6 цаг 4 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 6 цаг 16 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 6 цаг 40 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 7 цаг 49 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 8 цаг 14 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 8 цаг 38 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 8 цаг 45 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 9 цаг 1 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 9 цаг 23 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 9 цаг 28 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 9 цаг 31 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top