x

Мордохын хазгай

УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудалтай бүлэг байгуулсан МАН сонгуулийн үр дүнгээр байгуулсан Засгийн газраа 14 сарын дараа өөрсдийн гараар буулгалаа. Засгийн газрыг огцруулсан ээлжит бус чуулган дээр гишүүн Ц.Нямдоржийн “Ц.Элбэгдорж гэдэг хүн АН-аар тоглож дуусаад одоо МАН-аар тоглож байна” гэсэн нь үнэндээ бол домог юм. Харин 65 гишүүний эрх ашиг, шунал хүслийг нэг байтугай Засгийн газар хангаж чадахгүй нь бол яалт ч үгүй үнэн. Үгүй ядаж л 800 тэрбумын концессийг долоохон компани хуваагаад авчихаар арга байж уу. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эхэлсэн Засгийн газрыг огцруулах ажиллагаа амжилттай болж, МАН-ын хоёр дахь ээлж хоолондоо  oрохоор халбага, сэрээгээ хангинуулаад эхэллээ. Одоо засгийн эрх мэдэл хэний гарт шилжих вэ?

60 тэрбумын хэрэг сөхөгдөж, М.Энхболд сонгуульд ялагдал хүлээсний дараа МАН-ын дараачийн дарга бөгөөд Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх юм байна гэж олон нийт харж байв. Намынх нь олон гишүүд ингэж хүссэн байх. Гэтэл М.Энхболд  тийм амар тахимаа өгдөг хүн биш бололтой.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад намын даргын суудал  шилжих  шинжтэй болоод ирэнгүүт У.Хүрэлсүх нь Ж.Эрдэнэбаттайгаа ноцолдож эхэлсэн. Эхний барьц нь “У.Хүрэлсүхийг намын дарга болгохгүйн тулд тагнаж чагнасан” гэх дуулиан. Мэдээж энэ хангалтгүй байсан учраас /хуулийн байгууллагаар нотлуулах боломжгүй/ ОУВС-тай байгуулсан гэрээ, хүүхдийн мөнгийг хууль зөрчиж олгосон, УИХ-аас зөвшөөрөл авалгүй хууль зөрчиж гэрээ байгуулсан 800 тэрбумын концессоор шалтаглан УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж Засгийн газраа хоёр сар ноолов.

Уг нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг Засгийн газар 65-ын бүлэг болон УИХ-аар хэлэлцүүлж, нөгөөдүүл нь хэлэлцэж хэлэлцэж, хэрэлдэж хэрэлдэж “хямралаас гарахын тулд явахаас аргагүй зам байна аа” гээд шийдсэн. Үүнд нь нийгмийн зүгээс асар их шүүмжлэл дагуулж, сонгуульд ялагдах гол шалтгаан болсон нөгөө л хүүхдийн мөнгийг хассан, тэтгэврийн насыг нэмсэн, татвар нэмэгдүүлсэн асуудлууд нь бүгд багтсан шүү дээ. Хоёрдугаарт, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Засгийн газар өмнөх шийдвэрээсээ буцаж, хүүхдийн мөнгийг ялгаварлалгүйгээр тэгш олгох болсон нь МАН-ынхны сонгогчдын саналыг татах гэхдээ аргагүйдэж гаргасан шийдвэр. Хэдийгээр МАН нэмэх оноо авчраагүй иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр. Тиймээс сонгуулийн дараа “Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэхийн тулд яаралтай хууль батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол Засгийн газрын шийдвэр хууль бус болж харагдаад байна шүү” гэдгийг сануулж хэлсээр байхад УИХ өөрөө хүлээж аваагүй шүү гэдгийг Л.Болд гишүүн ээлжит бус чуулганы хуралдаан дээр сануулсан.

Тэгэхээр Засгийн газар огцорсон шалтгаануудаас хамгийн үндэслэл бүхий нь 800 тэрбумын концесс л болж байна. Хорин сайхан шарыг минь хоёрхон хулгана идчихлээ гэж үү гэдэг л болсон хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр алт зэс, нүүрсний үнэ өсөөд, эдийн засаг сэргэх циклдээ ороод ирэнгүүт энэ өсөлтийг хэн хуваарилах вэ гэдэг зодоон л МАН дотор болж байна. Энэ бол сэтгүүлчийн таамаглал биш, улстөрчдийн үг, үйлдэлд эдийн засагчид, судлаачдын хийж байгаа дүн шинжилгээ. Тиймээс одоо хуваарилалтыг хэн хийх вэ, шинэ Засгийн газрыг хэн толгойлох бол гэдэг л хэн хүний анхаарлыг хамгийн ихээр татаж байна.

Гишүүн асан Х.Тэмүүжин энэ тухай “Засаг огцорсноор баатрын үе дууссан. Одоо хуйвалдагчид засгаа томилно” гэв. Нэг ёсондоо У.Хүрэлсүхийн ярьж байсан “намын шинэчлэл” мэт нь хуйвалдааны зэвсэг төдий болоод, нэг удаагийн хэрэглээ, амны цаас болоод өнгөрөх магадлалтай гэсэн үг. Нам дотроо ярих ёстой асуудлыг засаг руу чирч оруулж ирээд УИХ-аар шийдүүлэх гэж оролдсоны гай. Одоо Засгийн газар хэр удаан хугацаанд үүрэг гүйцэтгэгчтэй явахыг таах боломжгүй болов. Шинэ Засгийн газрын тэргүүнийг УИХ-аар оруулж батлуулах хуулийн хугацаа 30 хоног. 45 хоногийн дотор Засгийн газар бүрдэхгүй бол УИХ өөрөө тарах хуулийн заалттай. Энэ хугацаанд МАН бага хурлаа хуралдуулаад Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ гэхэд (Намын дүрэмд нь “Ерөнхийлөгчид нэр дэвшигч болон Ерөнхий сайдыг Бага хурлаас нэр дэвшүүлэх” заалттай) шинээр томилогдсон Ерөнхий сайд намын даргаа авах уу, үгүй юу гэдэг асуудал давхар сөхөгдөж таарна. 

Өмнөх парламентын үед УИХ-ын дарга З.Энхболдыг АН-ын даргаар томилогдох хүртэл “Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн зарчим үйлчилж байв. Намын  дүрэмд нь ч бас тийм заалт бий. З.Энхболдын үед тогтоосон энэ буруу жишгийг М.Энхболд үргэлжлүүлсний гайгаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар ийнхүү огцров. Тиймээс одооноос  шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудалтай цуг намын даргын асуудал ч бас яригдаж таарна. Намын дарга нь Ерөнхий сайд байх уу, үгүй юу?  Намын дарга нь Ерөнхий сайд байна аа гэвэл Бага хурлаас нэр дэвшигдсэн шинэ даргаа намын их хурал нь батламжлах уу? Батламжилдаг байлаа гэхэд цаг хугацааны хувьд боломжтой юу?    

Учир нь МАН-ын дүрэмд зааснаар намын Бага хурлаас намын Их хурал зарлахдаа 45-аас доошгүй хоногийн өмнө зарлах ёстой. Хэрвээ намын дарга нь Ерөнхий сайд байна гэвэл Үндсэн хуульд заасан 45 хоногийн хугацаа хүрэлцэхгүй болоод байгаа юм. Тиймээс энэ УИХ өөрөө тарчихгүйн тулд хуулийн хугацаанд нь Засгийн газраа байгуулья гэвэл эхлээд Ерөнхий сайдаа томилох хэрэгтэй болж байна. Харин МАН-ын Бага хурлаас нэр дэвшигдэж гарч ирсэн Ерөнхий сайд нь хэдий хугацаанд засаглах вэ.  “Энэ хүн манай намын дараачийн дарга байгаа юмаа” гээд Бага хурлаасаа Ерөнхий сайдаа гаргаад УИХ-аар томилуултал 45 хоногийн дараа хуралдах Их хурал намын даргаа батламжлахгүй бол яах юм. Хэрэв тэгвэл шинээр томилогдсон намын дарга нь Ерөнхий сайдаа бүрэн эрхийнх нь хугацааг дуустал ажиллуулах болов уу. Ийм л эрсдэлтэй нөхцөл байдал дунд шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах үүрэг МАН-ын бүлэгт оногдоод байна. Тэр тусмаа 65 гишүүнтэй бүлгийн 65 тусдаа эрх ашиг, амбиц, шуналыг дараа дараачийн Засгийн газрууд нь тэсвэрлэж гарах нь юу л бол.

Уг нь У.Хүрэлсүхийн сонгуулийн дараа ярьж эхэлсэн “намын шинэчлэл” зөвийн зөв байлаа. 60 тэрбумын хэргээс болж шаварт унасан МАН-ын нэр хүндийг эргүүлж босгох ганц зүйл нь нам доторхи шинэчлэл байсан уу гэвэл байсан. Гэвч эрх барьж байгаа нам дотор шинэчлэл явагдахаасаа илүү эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ идүүлээд дуусдагийг өмнө нь АН-ынхан харуулсан. Одоо МАН дахин нотолж байна.

Зүй нь, У.Хүрэлсүх Засгийн газартай ноцолдож байхаар Бага хурлаа хуралдуулаад намын даргаа авчихсан бол дараа нь С.Баяр шиг “Намын дарга нь Ерөнхий сайд байна аа. Хариуцлагыг үүрвэл үүрсэн шиг үүрье” гээд засгаа авчих боломжтой байх байлаа.  Тэгсэн бол жинхэнээсээ салбараа мэддэггүй “мөнгөний” сайд нартай хариуцлага яриад сууж байх байлаа. Олон нийт ч гэсэн тийм хүлээлттэй байв. Харин одоо огт өөр зүгийн салхи салхилаад эхэллээ. У.Хүрэлсүх ч гэсэн өөрөө “хариуцлагагүй алдсан” Засгийн газартай хамт огцорчихоод эргэж хараад “Би Ерөнхий сайд чинь байна” гэх боломжгүй болов. Мордохын хазгай гэдэг л энэ байх.

Б.Сэмүүн

2017-08-18

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.216.142)
    hariutslaga gej reklam uu
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь 1 цаг 40 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 16 цаг 41 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 16 цаг 51 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 16 цаг 54 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 16 цаг 54 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 16 цаг 55 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 16 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 16 цаг 57 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 16 цаг 58 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 19 цаг 19 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 19 цаг 28 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 19 цаг 28 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 19 цаг 32 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цаг 41 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 19 цаг 46 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 21 цаг 22 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 21 цаг 34 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 21 цаг 34 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 21 цаг 35 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 21 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top