x

АН-ын залуу үе “нусаа”арч!

УИХ-ын сонгууль өндөрлөөд жил хагас, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хагас жил өнгөрөв. Иргэдийн нуруу бөхийж, эрх баригчдын нуруу зоолсоор. Сонголтоо хийсэн нь буруудаж, сонгуульдаа бүдэрсэн нь зөвдсөөр жил хагас өнгөрөв. Бурууг ганцхүү эрх барьж байгаа намд тохож, элдвээр зүхсээр ирсэн ч үнэн хэрэгтээ (анх удаагаа биш) сөрөг хүчин болсон АН-д хамгийн их буруу байна. Намын эрх мэдлийг гартаа авсан цөөнх хэсгийн хүсэл шунал ханасан байж болох ч эрх мэдлийн гадна үлдсэн олонхи хэсгийн хүсэл зориг хаашаа хийсч одсон бэ? Намыг шинэчлэх нь нийгмээ шинэчлэхийн үр, үндэс юмаа гэж цээжээ дэлдсэн АН-ын залуу үе хаана явна?

Гаднаас нь харвал АН УИХ-д есөн гишүүнтэй намын бүлэгтэй, намаасаа нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчтэй. Гэтэл уг чанартаа улс төрийн нам байхаа аль хэдийн больсон байна. 2000 онд УИХ-д ганцхан суудалтай (нөгөө талд МАХН-ын 72 гишүүн Ерөнхийлөгчтэйгээ байв) байхдаа ч ийм үхээнц байсангүй. С.Зоригийн аллагад намаараа буруутгагдаж, УИХ-ын гурван гишүүн, Хууль зүйн сайд нь шоронд орчихоод байхад ч АН иргэдийнхээ талд зогсдог байлаа. Тиймээс АН-ыг амьсгал хураасанд хууччуулаасаа илүү шинэчлэгчид нь, хөгшчүүлээсээ илүү залуус нь буруутай. АН-ын залуу үе борвиндоо баастай өтөлж байна.

Худлаа гэвэл эргээд хар. Э.Бат-Үүл 17 жилийн өмнө “Газрыг тариаланчдад” гээд тракторчдын бүхэл бүтэн армийг Эрх чөлөөний талбайд жагсаахдаа АН-ын одоогийн залуусын заримаас нь залуу байлаа. Ц.Нямдоржийн тагнуулын баримтыг дэлгээд цагдаагийн машинд чихүүлж байхдаа Л.Гүндалай тэднээс дүү байв. Харин өнөөгийн залуус камерийн өмнө хөлөрч суугаад улс төр ярьж байна. Попчин, шоучин гэж адлагддаг ч гэлээ С.Ганбаатар шиг Сүхийн талбай дээр долоо хоночих хоншоортой нь алга. Улстөрч гэж улс төр ярьдаг хүнийг хэлдэггүй. Улстөрч гэж нийгмээ дагуулж, давалгаалуулж чаддаг хүнийг хэлдэг. С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж улстөрч байсан. С.Баяр ч улстөрч. Эднийг давж гарах улс төрийн лидер АН-ын ч, МАН-ын ч залуучууд дунд одоо хэр нь алга. 

Ийм байж АН-ын залуус “ахмадууд арагшаа” гэх нь “Богд уулыг бойтогтой хөлөөр өшиглөх”-өөс ялгаа юун. Лу.Гантөмөр боловсролын тухай мянга яриад, Х.Тэмүүжин хуулийн логикоор мянга лекц уншаад юуг өөрчлөх юм. С.Эрдэнэ Баянголын намыг задгай мөнгөөр худалдаж авснаас юугаараа дээр юм. Адилхан л өөр өөрийнхөө цөөрөмд дуулна. Гэтэл цаана чинь далай гэж юм байдаг. Нийгэм тэр аяраа дуулах дуу, түрэх түрлэггүй хөлсөж байна.  

Тийм болохоор АН-ын залуучууд (дийлдгээ л зодож, итгэсэндээ тунидаг нь хүний ёс) нусаа арчаад, гутлаа үдээд гадагшаа харах цаг болж. Тэгэхгүй бол нам чинь чинь сүйрлээ. Нийгэм чинь тэр аяараа нурлаа. Боловсролгүй, харанхуй ч гэгддэг ч бай хар масс руугаа оч, хөрсөн дээрээ буу. Тэд чинь л нийгмийнхээ өнгө төрхийг тодорхойлж байна.

Б.Сэмүүн

2018.01.04

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Млнгол хүн (66.181.161.24)
    Түүхээ санаач. Баяд ноед хэмлэлдээд юу болсон билээ.. . . Энд нэг юм болоод л бна даа.олон намд хуваагдаж өөрсдиигөө хэмэлж шуналаа буцалгаж хөлөө жиилцэн сандал ширээгээ сольж биесээ хэмэлсээр бусдын л идэш болоод байгаа юм биш үү... Одоо бүр дэд бүтэцээ хужаад өгөөд буцвал өрөнд орно гэж . . . Их л юмнаас айж байгаа мэт байх юм.өрнөөс ч аймаар юм болоод байгааг ойлгохгүй байгаа юм бх даа зайлуул энэ хэдэн унтамхай тэрбумтнууд. . . Төриин нэр барисан . . . Хэлэх муу г ч хайран бна даа. . .
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.127.219)
    Bas l ingej helj bolku l dee huudug ni chi bish l dee
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь 1 цаг 39 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 16 цаг 40 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 16 цаг 50 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 16 цаг 53 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 16 цаг 53 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 16 цаг 54 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 16 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 16 цаг 56 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 16 цаг 57 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 19 цаг 18 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 19 цаг 27 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 19 цаг 28 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 19 цаг 31 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цаг 40 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 19 цаг 45 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 21 цаг 22 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 21 цаг 33 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 21 цаг 34 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 21 цаг 34 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 21 цаг 39 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top