x

Хөгжлийн банкны зээлийг "ЖДҮ" шиг сүртэй шалгаж эхэллээ

Хөгжлийн банкийг үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дэмжих зорилгоор 2011 онд байгуулсан. Гэвч Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 50 гаруй хувь нь чанаргүй зээл болсноор өнгөрсөн сараас чанаргүй зээлийн мэдээллийг олон нийтэд ил зарласан. Ингэснээр анхаарлын төвд ороод байгаа. Тиймээс Хөгжлийн банкнаас төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад нэхэмжлэл гаргаад байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банканд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор АТГ-аас мэдээлэл хийлээ.

АТГ-т Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын 28-нд ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг үндэслэн 220200075 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамааруулсан 52 зээлийн журам, баримт бичиг, зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчдэд давуу эрх олгосон, хахууль авсан эсэх зэргийг ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн байна. Түүний хэлснээр мөрдөгчдийн ажлын хэсэг гаргаж Хөгжлийн банкны асуудлыг ЖДҮ-ийн хэрэг шиг сүржин шалгаж эхэлжээ. Гурван жилийн өмнө ЖДҮ-ийн хэргийг мөрдөгчдийн баг шалгаж УИХ-ийн олон гишүүн нэр холбогдсон ч цөөн хэд нь хариуцлага хүлээгээд өнгөрч байв.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэг өнгөрсөн сараас гарч ирсэн асуудал биш. Аль 2016 оноос яригдаж 2019 онд ЗГХЭГ-аас чанаргүй зээлийн асуудлыг хөндөж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч хоёр жилийн хугацаанд нам жим явсаар саяхнаас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллийг ил тод зарлаж нөгөө талд Засгийн газар дэмжсэнээр анхаарлын төвд орж шалгаж эхэллээ.

Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ажилтан Н.Тэмүүлэн “Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд илэрсэн Монгол Улсын хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар хэд хэдэн төрлийн арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал, зээлийн гэрээг шалгаж зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд зээлийг эргэн төлүүлж гэрээг цуцлуулах, зээлдэгч компанийн болон хувийн хөрөнгө, дансанд хязгаарлалт тогтоож, ААН болон эздийн нууцлагдмал хөрөнгийг ил болгож төрийн хохирлыг барагдуулна. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд эргэн төлсөн. Тэгэхээр зөвхөн зээл авсан ААН биш зээл гаргахад оролцсон албан тушаалтны хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авна” гэв.

Түүнчлэн АТГ-аас иргэдийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэл, банкны барьцаанд байгаа эсэхийг нарийвчлан нягтлах шаардлагатайг онцлон анхаарууллаа. Учир нь Хөгжлийн банктай холбоотой асуудлаар зээлдэгчийн хөрөнгийг битүүмжилж байгаа аж. Тухайлбал, “Гантиг вилла” хотхоны есөн блок нь Монгол Улсын хөгжлийн банкны барьцаанд байгаа, хуулийн байгууллагын хязгаарлалттай хөрөнгө юм байна. Ер нь Хөгжлийн банктай холбоотой асуудлаар гэлтгүй энэ төрлийн асуудал их байдаг учраас холбогдох газраас сэрэмжлүүллээ. Ямартай ч АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас зээлдэгчдийн хөрөнгөд хязгаарлалт тогтоож одоогийн байдлаар 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, нэг үйлдвэрийн барилга, нэг лиценз, 13 дансны захиран зарцуулах эрхийг хязгаарлаад байгаа юм байна.

Хөгжлийн банктай холбогдох асуудал тасардаггүй. Анхны захирал асан Н.Мөнхбат хэрэгт холбогдож түүний хэргийг шүүхээр шийдсэн. Н.Мөнхбатын хэргийг шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа. Гэхдээ түүнийг ажлаа хийх явцдаа нэр бүхий компанид давуу байдал олгосон тул Хөгжлийн банканд хохирол учруулсан гэж үзэн, найман тэрбум төгрөгийг давуу байдал олж авсан компаниар эргүүлэн төлүүлэх шийдвэр гарсан байгааг АТГ-аас мэдээлсэн. Хөгжлийн банктай холбогдох хэргүүд ЖДҮ шиг сүржин эхэлж хэдхэн нь хариуцлага хүлээсэн болоод дарагдах вий гэсэн болгоомжлол ч байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 15 цаг 49 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 17 цаг 32 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 17 цаг 42 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 17 цаг 55 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 18 цаг 5 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 18 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 18 цаг 16 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 18 цаг 19 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top