x

Ши Жиньпин: Монголын эдийн засгийн хөгжил, ардын амьжиргааг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. 

Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дотнын мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг Л.Оюун-Эрдэнэд хүссэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, "Хятад Монгол хоёр орон уул усаар залгалдсан найрсаг хөрш. Хятад Монголын харилцааг сайтар хамгаалж хөгжүүлэн, тогтвортой байлгах нь хоёр орны язгуур ашиг сонирхол, алс хэтийн ашиг сонирхолд нийцэх юм.

Хятадын тал элэгсэг дотно, найрсаг, хүртээмжтэй, багтаамжтай байх үзэл баримтлалын дагуу Монгол Улстай харилцаа хөгжүүлэхийг баримталсаар ирж, Монголын талтай хамтаар хоёр орны харилцан итгэлцсэн, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна" гэжээ.

Түүнчлэн тэрээр "Хятад Монгол хоёр талаараа харилцан тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, тус тусын сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, Хятад Монголын харилцааны хөгжлийн зөв чиглэлийг баримтлах хэрэгтэй. Монголын талтай дээд зиндааны хэлхээ холбоогоо баримталж, төр гүрнээ засах туршлагаас харилцан суралцаж, хоёр орны харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад Хятадын тал бэлэн байна.

Хоёр орны засгийн газрын хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлж, эртхэн бодит үр дүнд хүргэхийг хүсэж байна. Сүүлийн хоёр жил Хятад Монгол цар тахлын эсрэг хамтран ажиллаж, баялаг үр дүнд хүрч, сайн үнэлгээ аван, хоёр орны ард түмний найрсаг сэтгэлийг гүнзгийрүүлсэн байна. Хятадын тал Монголын талтай үргэлжлэн цар тахалтай хамтран тэмцэж, Монголын талын цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн хөгжил, ардын амьжиргааг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хоёр талаараа жинхэнэ олон талт үзлийг санаачилж, олон улсын шударга ёсыг хамгаалан, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй" гэжээ.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн Ши Жиньпин даргад өгсөн дотнын мэндчилгээг уламжилсан байна.

Тэрээр хэлэхдээ, "Хятадын тал цар тахлын хүнд байдалд Бээжингийн өвлийн олимпыг товлосон хугацаанд нь зохион байгуулж, дэлхий нийтийн цар тахлыг даван туулах итгэл зоригийг эрчилсэн байна.

Олимп бол хүн төрөлхтний энх тайван эв нэгдлийн бэлэг тэмдэг, биеийн тамир спортыг улс төржүүлэхийг Монгол Улс эрс эсэргүүцнэ. Монгол Улсын цар тахал хамгийн хүнд үед вакцинаар тусламж үзүүлсэн Хятад улсад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сайн хөршөө алтаар ч солихгүй. Хятад улс бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш.

Хятадын хөгжил Азийн үнийн тухай үзэлт соёлыг дэлхий нийтээрээ чухалчлах болгосон байна. Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна. Монгол Улсын шинэ хөгжлийн бодлогыг “Бүс ба Зам” санаачилга, Хятад улсын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулж, Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гарган, Монгол Хятадын харилцааг хөрш орнуудын солилцоо, олон улсын харилцааны үлгэр жишээ болгоход Монголын тал бэлэн байна" гэжээ.

Мөн тэрээр МАН-ын даргын хувиар ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд дахин баяр хүргэж, ХКН-ын 20 дугаар их хурал амжилттай болохыг ерөөсөн байна. Мөн ХКН-тай хамтаар нам хоорондын солилцоо, төр гүрнээ засах туршлага солилцоогоо эрчимжүүлэхийг хүсжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 17 цаг 25 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 19 цаг 9 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 19 цаг 18 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 19 цаг 32 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 19 цаг 42 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 19 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 19 цаг 52 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 19 цаг 55 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top