x

Ерөнхий сайд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай вакцины тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд НҮБ Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлоод Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай вакцины тусламж үзүүлсэнд талархал дэвшүүллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Бээжин хотноо уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс НҮБ-ын чухал түнш гэдгийг онцолж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын оруулж ирсэн хувь нэмэр болон далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлдгээ цохон тэмдэглэв.

Мөн тэрбээр Монгол Улс “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад өөрийн улсын оруулах хувь нэмрийг тодотгосонд талархал дэвшүүлж, НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн болно.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон түүний эхний 10 жилд хэрэгжүүлэх эдийн засгийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нягт уялдаж байгааг тэмдэглэв.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлэх, “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 17 цаг 25 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 19 цаг 9 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 19 цаг 18 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 19 цаг 32 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 19 цаг 42 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 19 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 19 цаг 52 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 19 цаг 55 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top