x

С.Бямбацогт: Хөгжлийн банкнаас олгосон хуудуутай бүх зээлийг шалгаж, төлүүлэх ёстой

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас олгосон бүх зээлийг хууль бусаар, зориулалтын бусаар олгогдсон, зарцуулагдсан мэтээр хавтгайруулан ярьж байна. Ийм гүтгэлгийн чанартай худал мэдээлэл, харлуулах үйл ажиллагаанд намайг зориуд зохион байгуулалттайгаар холбогдуулж байгаа учраас няцаалт хийж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.  

Хөгжлийн банкны тухай хуулийн 5.1-д ”Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой” гэж заасан. Энэ зорилгоос надтай холбогдуулаад буй энэ төсөл огт гажаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.

Миний бие “Вестернхолд” компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. “Вестэрнхолд ХХК”-ийн хэрэгжүүлж буй Ховд-Эко цемент бол хөгжлийн төсөл. 2019 оны тавдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж эхлүүлсэн том төсөл. 

Нийслэлээс 1,500-1,600 км алслагдсан баруун бүсэд цемент үеийн үед тэнгэрт хадсан үнэтэй байж ирсэн. Үүнээс болж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил ч, хувийн хэвшлийнхэн, иргэдийн барилга байгууламж өндөр өртөг зардалтай баригддаг. Энэ асуудлыг шийдэх, цементийн үнийг хотынхтой адил болгож хямдруулах зорилготой хөгжлийн төсөл.

Тэр ч утгаараа Монгол Улсын Урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон сүүлийн хоёр ч засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зорилт тусгагдсан.

Өнөөдөр тээвэр ложистик, хил боомтын гацаа түгжээнээс болж барилгын материалын үнэ 70-80 хувь өссөн. Инфляцын энэ өсөлтөд барилгын материал, барилга орон сууцны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байгаа. Энэ үед бид барилгын талх болсон цементээ дотооддоо үйлдвэрлэж байгаа тулдаа харьцангуй бага хохирол амсаж байна.

Цаашдаа бид дан ганц цемент төдийгүй барилгын арматур, шил цонх, бусад дагалдах материалаа бүгдийг нь дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой. Үүнийг л холыг харсан хөгжлийн бодлого гэнэ.

Хамаг байдгаа гаднаас авдаг , импортын үнэнд дарлуулдаг эдийн засгийн хараалаас, хараат байдлаас Монгол Улс ангижрах ёстой. Зээлийн хулгайтай тэмцэхийн оронд жинхэнэ хөгжлийн төслүүдээ хоморгонд нь хэлмэгдүүлж улс орныхоо хөгжлийг гацааж, нурааж болохгүй.

Авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, хугацаанд нь төлөхгүй, төр, ард түмнийг хохироож байгаа бол тэр гэмт хэрэг. Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултарна гэж эндүүрч байгаа бол тэр гэмт хэрэг.

Хөгжлийн банкнаас авсан, өгсөн зээлийн аль нь хууль журмын дагуу олгогдож, аль нь хулгайн замаар орсныг  АТГ, шүүх, прокурор нэн даруй тогтоож асуудлыг хурдан мухарлаж, улсыг хохиролгүй болгоно гэдэгт бүрэн итгэж байна. 

Баруун бүсэд барилгын материалын үнийг бууруулах,  хэдэн зуун хүн ажил орлоготой, болгож буй  цементийн үйлдвэр баригдах ёстой. Мөн Эрчим хүчний хараат байдлаас Монгол Улсыг салгах Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах ёстой, “Үйлдвэрлэл технологийн парк”, “Агро парк” ашиглалтад орох учиртай. Баруун бүсдээ, Ховдодоо томоохон төслүүдийг хэрэгжүүлж “Шинэ Ховд”-ыг цогцлоохын төлөө тууштай зүтгэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 18 цаг 12 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 19 цаг 55 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 20 цаг 4 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 20 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 20 цаг 28 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 20 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 20 цаг 38 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 20 цаг 42 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top