x

Б.Гарамгайбаатар: Эрх баригчдын бодлогогүй үйлдлээс болж эдийн засагт дахин хар толбо бий болох нь

Ардчилсан намын дэд дарга Б.Гарамгайбаатар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Хөгжлийн банк тойрсон асуудал сүүлийн хоногуудад ихээр яригдаж байна. АН ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Би Үндсэн хуулийг авчирснаа сэтгүүлчдэд үзүүлье. Би Үндсэн хуулиа дээдэлдэг хүн. Үндсэн хуулиа барьж байгаа учир би худлаа зүйл ярихгүй. Үндсэн хуулиар бол хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Мөн иргэн эрх, эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. 

Засгийн газар тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр гаргахад эх үүсвэрийн асуудал яригдана. Хөгжлийн банкны асуудлыг хурцаар тавихдаа асуудлыг зарлах эрх бүхий хүн нь зарлаагүй. Хөгжлийн банк ТУЗ-тэй, ТУЗ нь ийм шийдвэр гаргасан гэх нотолгоо алга. ТУЗ-ийг Засгийн газраас томилдог. Үүнээс гадна хараат бус дөрвөн гишүүн байдаг. ТУЗ нь уг шийдвэрийг гаргасан бол хууль ёсны үйл ажиллагаа болно.

Ингэх нь хэнд хэрэгтэй вэ гэдгийг бодоосой. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг гүйцэтгэх захирал нь анх олон нийтэд цацсан. Гэтэл тухайн банк төлөөлөн удирдах зөвлөлтэй. Энэ зөвлөлийг Засгийн газраас томилдог бөгөөд хараат бус дөрвөн гишүүнтэй. Нийтээрээ хэлэлцсэн эсэх нь эргэлзээтэй байдлаар 26 аж ахуйн нэгжийн нэрийг зарлалаа. Нэгээс бусад нь 2017 оноос хойш зээл авсан хүмүүс байна. 

Сүүлийн үед зээл, төсөл, Засгийн газрын захиалгат ажлыг хийсэн санхүүжилтийг бүгдийг нь холиод зээл гэдэг утгаар мэдээлэл цацаад эхэлсэн. Энэ нь Монгол Улсыг саарал жагсаалтад орох нөхцөл дахин бүрдүүллээ гэж үзэж байна. Эрх баригчдын бодлогогүй үйлдлээс болж эдийн засагт дахин хар толбо бий болох гэж байна. 

Олон түмэнд нэр хүнд олох гэж буруу мэдээлэл цацах нь хортой. Мэдээллийн үнэн эх сурвалжийг нарийвчилж тогтоох нь чухал. Бондын зөвлөл гэж байхад ажиллаж байсан хүний хувьд дээрх асуудлыг анхааруулмаар байна. 

АН-ын нэр бүхий хүмүүсийн нэр төрийг энэ үйл явдалдаа татан оролцуулж, улс төрийн зорилгоор ашиглаж байгаа бол манай нам тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 18 цаг 13 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 19 цаг 56 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 20 цаг 5 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 20 цаг 19 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 20 цаг 29 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 20 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 20 цаг 39 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 20 цаг 43 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top