x

"450-500 мянган төгрөгийн тэтгэвэр 60-70 мянган төгрөгөөр нэмэгдэнэ"

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Монгол Улсын Засгийн газар нэн яаралтай горимоор Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан. Үүнийг Монгол Улсын Их Хурал ээлжит бус чуулган хуралдуулан хэлэлцэж байгаад талархал илэрхийлэв.

ЕТГ-ын дарга инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлага байгааг онцоллоо.

Хуулийн төслүүдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт 350,000 төгрөгийн тэтгэвэр 150,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа бол 480,000 төгрөгийн тэтгэвэр 20,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тэнцвэргүй байгааг тодруулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400,000 төгрөгт хүргэх шийдвэр гарсан.

Тухайлбал, 400,000 төгрөгийн бүрэн тэтгэвэр авч байгаа хүний тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхэд 465,000 төгрөг болж байгаа, үүнийг автоматаар 500,000 төгрөгт хүргэнэ. Харин 499,000 төгрөгийн тэтгэврийг 15 хувиар буюу 570 орчим мянга болно гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байгааг цаашид хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн байгааг нэмж тодруулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох, ажлын гүйцэтгэл дээр нэмэгдэл олгох журам үйлчилж байгаа гэсэн тайлбар хийв.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон шийдэл болсныг тодотгож, Монгол Улсын төсөвт хүндрэл учруулах эсэх талаар тодруулав. Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, 2021 оны нийгмийн даатгалын сангийн орлого давсан үзүүлэлттэй гарсан. Мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой, шаардлагагүй зардлуудыг хойшлуулах, тэвчих замаар эх үүсвэрийг гаргаж, тэтгэвэр нэмэхээр танилцуулж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "450-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй 18 мянган иргэнийн тэтгэвэр 60-70 мянга орчим төгрөгөөр нэмэгдэхээр байна. Эдгээр иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох аргачлалыг цаашид анхаарах талаар санал хэлэв.

Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rush Qin (172.70.110.224)
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 18 цаг 56 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 20 цаг 39 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 20 цаг 49 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 21 цаг 2 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 21 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 21 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 21 цаг 23 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 21 цаг 26 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top