x

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг улираан томиллоо

Нийслэлийн Монгол Ардын нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал болж байна. Тус хуралд нийслэлийн есөн дүүргийн 204 намын хороо, 534 үүрийн 66.758 гишүүнийг төлөөлж 499 төлөөлөгч оролцож байна. Бага хурлын төлөөлөгчөөр УИХ-ын 22 гишүүн, Засгийн газрын зургаан гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч  сонгогджээ.

Нийслэлийн МАН-ын хорооны 35 дугаар Бага хурлаар ирэх дөрвөн жилд тус намын хороог удирдан чиглүүлэх удаах даргаа сонгов. Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар танилцуулав. Удирдах зөвлөл "2020 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн намын байгууллагыг амжилттай удирдаж, НИТХ-д 45-аас 34 суудалд, нийслэлийн есөн дүүргээс найман дүүрэгт ялалт байгуулахад амжилттай манлайлж ажилласан Долгорсүрэнгийн Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй" гэж үзсэн” байна.

Нууц санал хураалтаар Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улираан томилжээ. Нийслэлийн МАН-ын хорооны өмнөх хуралдаан буюу 34 дүгээр Бага хурал 2018 оны есдүгээр сард болж, МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогдож байсан юм.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “Миний бие нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсоноос хойш гурван шатны дөрвөн сонгуульд багаа удирдан та бүхэнтэйгээ хамтран амжилттай оролцлоо. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай оролцож, нийслэлд нэр дэвшүүлсэн 24 мандатаас 22-т сонгогчдын олонхын дэмжлэг авч, 91.7 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан. 2020 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд “Нийслэлийн хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож, нийслэлд 34, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 200 нэр дэвшигч маань сонгогчдын олонхын санал авсан. 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 60 хувийн санал авч, итгэл төгс ялалт байгууллаа. Энэ бүхэн хамтын амжилтын маань үр шим билээ” гэсэн байна. Нийслэлийн МАН-ын хорооноос 2022 оныг “Хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил” болгон зарлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rush Qin (162.158.62.147)
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 18 цаг 55 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 20 цаг 39 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 20 цаг 48 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 21 цаг 2 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 21 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 21 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 21 цаг 22 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 21 цаг 25 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top