x

С.Одонтуяа: Сонгогчдын төлөөлөл болж, манлайлах чадваргүй УИХ-ын гишүүдтэй болсон байна

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулахдаа, "Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үндэслэн Монгол Улсын төсвийг тодотголыг УИХ-д өргөн барьлаа. Төсвийн тодотголын хүрээнд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэврийн мөнгийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулан зарим багц арга хэмжээг тусгалаа" гэсэн юм. 

Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Ахмадууд маань сар шинийг сайхан мэдээтэй угтаж байна. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг дэмжиж байгаа. Монгол улсын Ерөнхийлөгчөөс цаг үеээ мэдэрч санал оруулж ирж байгаад баярлалаа. Би УИХ-ын гишүүдээсээ ичиж байна. Өмнө нь төсвийг хэлэлцэх үеэр тэтгэврийн асуудлыг нухацтай ярилцах цаг хангалттай байсан. Сонгогчдын төлөөлөл болоод манлайлах чадваргүй УИХ-ын гишүүдтэй болсон байна. Ахмадууд тэтгэврийн мөнгөөрөө амьдрахад хэцүү байна. Та нар энэ мөнгөөр амьдраад үз гээд зөндөө ярьсан. Өнгөрсөн 12 дугаар сард төсөв хэлэлцэж байхад тэтгэвэр нэмээд өгөөч гэсэн. Б.Пүрэвдорж бид хоёрыг попорлоо гээд шоолж ч байсан. Тэтгэврийг багц хуулиар шийднэ гээд хэлэлцээгүй. Заавал Ерөнхийлөгч чиглэл өгч байж ажилладаг баймааргүй байна. УИХ-ын гишүүд өөрсдөө иргэдийнхээ төлөө манлайлал үзүүлдэг байх ёстой. Ийм байж болохгүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rush Qin (108.162.219.56)
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 18 цаг 55 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 20 цаг 38 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 20 цаг 48 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 21 цаг 1 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 21 цаг 11 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 21 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 21 цаг 22 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 21 цаг 25 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top