x

"УИХ-ын гишүүн бодлогоо тараах ёстой болохоос бэлэг тараадаг байж таарахгүй"

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд ахмадуудыг цуглуулан хэвийн боов болон гурил, бусад хүнсний багцийг тарааж буй зураг, бичлэгийг цахим орчинд байршуулсан юм. Энэ мэт гишүүдийн увайгүй үйлдлүүд иргэдийн бухимдлыг нилээдгүй их төрүүлсээр байна. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барих талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хэвийн боов, бэлгийн зүйл тарааж, санал худалдаж авдаг энэ зүйл хавтгайрлаа. Хоёрхон сарын өмнө Монгол Улсын 2022 оны төсөв батлагдсан. Төсөв дээр үр ашиггүй зардал, хавтгайрсан халамжийн бодлого хэвээрээ байна. Манай улсын иргэдийн гурван хүн тутмын хоёр нь ажилгүй байхад цементэн хөшөө барьдаг, цагаан сараар иргэддээ хэвийн боов, гурил тараадаг байдлыг хязгаарлахгүй бол болохгүй. Бодлого буруу байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.1-т ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийн дуусталх хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйл тарааж болохгүй гэсэн зохицуулалт байдаг. Одоогийн хуулиар бол та юм тарааж болно гэсэн зохицуулалт байгаа юм. Тиймээс хуулийн хязгаарлалт хийх хэрэгтэй.

Хэрвээ та УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйл тараахгүй гэж хуульчлах хэрэгтэй. Хэрвээ ингэсэн тохиолдолд та дахин сонгогдох эрхгүй болох бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн ерөнхий зохицуулалтыг хуульд оруулахаар санал болгож байгаа. Энэ заалт нь зөвхөн УИХ-ын гишүүд биш, шат шатны сонгогддог албан тушаалтнуудад хамаатай байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд энэ агуулга хамаарна.

Шат шатны сонгуульт албан тушаалтнууд дөрөв, зургаа жилийн хугацаанд иргэдээс санал авах зорилгоор ямар нэгэн эд, бэлгийн зүйл тараахгүй гэдэг зохицуулалтыг хуульд оруулах саналаа нэгтгээд хаврын чуулганд оруулах болно.

Иргэд зарим УИХ-ын гишүүдийг буруутгаад байна. Яагаад ийм зүйл болоод байна вэ гээд тухайн бэлгийг тарааж байгаа гишүүдтэй холбогдоход систем нь ийм байхад яах юм бэ гэдэг хариулт өгч байгаа" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "УИХ-ын гишүүн бодлогоо тараах ёстой болохоос бэлэг тараадаг байж таарахгүй, хуулиар хориглохгүй бол алсдаа мөнгөний уралдаан болно. Нэг удаагийн бэлэг тараахаас илүү аймаг, нийслэл, дүүргийг нийтэд нь яаж хөгжүүлэх вэ гэдэгт илүү анхаарах хэрэгтэй байна. Ер нь бэлэг тараах нь сөрөг үр дагавартай. Мөнгөний уралдаан болдог. Ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход маш их саад болж байгаа.

Тиймээс УИХ-ын Сонгуулийг хуулийг боловсронгуй болгоход шийдэл гаргаж ажиллах ёстой. Утаа, хөрсний бохирдол, түгжрэлээ шийдмээр байна. Татварын орчныг улам таатай болгож, өрхийн бизнесийг дэмждэг, хавдрын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлж, эмнэлэг, сургуулиа бариач гэсэн зүйлийг иргэд ихээр ярьж байна.

Сонгогчдын боловсрол дээшлээд байхад улстөрчид шийдэл гаргахгүй байж болохгүй. Тиймээс бидний зүгээс шийдлийг санал болгож байна. УИХ-ын гишүүдийн хэрэгжүүлж буй ажлуудаас иргэдийн сэтгэлд нийцэж, дэмжлэг авч буй олон төсөл, хөтөлбөр бий" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 19 цаг 54 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 21 цаг 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 21 цаг 47 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 22 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 22 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 22 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 22 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top