x

Э.Бат-үүлд ял оногдуулсан шүүхийн тогтоолыг сар шинэ дуустал хойшлууллаа

Хотын дарга асан Э.Бат-Үүлд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жилээр хассан. Өнгөрөгч сарын 16-нд гарсан шүүхийн шийдвэрийг  анхан шатны шүүх 14 хоногийн дотор тогтоол хэлбэрээр шүүгдэгч нар, түүний өмгөөлөгчид гардуулж өгөх ёстой ч энэ ажил одоо хүртэл хийгдээгүй хэвээр байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа Э.Бат-Үүлийн өмгөөлөгч болон болон түүний гэр бүлийнхэн "хийгээгүй хэрэгт хилсээр ял хүлээлгэлээ" шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдана гэдгээ мэдэгдсэн билээ. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр тогтоол болж гараагүй, шүүгдэгч нарын гар дээр ирээгүй байхад давж заалдах шатанд өргөдөл гаргах боломжгүй юм.

Тиймээс шүүхийн тогтоол яагаад хугацаандаа гарахгүй байгаа талаар тодруулахад дүүргийн шүүх “Шүүгч /шүүх хуралдаан даргалагч/ ковид туссан учир ажилдаа ирэхгүй байгаа” гэсэн байна. Гэтэл шүүгч халдвар авсан тухайгаа мэдэгдсэн нь өнөөдрөөс найм хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 16. Тэр болтол 30 хоногийн хугацаанд шүүхийн тогтоолыг бичих хугацаа шүүгч Б.Халиунд байсан уу? Шүүгч шүүхийн тогтоолыг хугацаанд нь гаргахгүй байгаа нь шүүгдэгчийн давж заалдах эрхийг санаатай хясан боогдуулж байгаа хэрэг мөн үү?

Тийм гэдгийн бас нэг нотолгоо нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Ковидын халдвар гарсан” шалтгаанаар өнөөдрөөс эхлэн ирэх сарын 1-нийг дуустал долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ. Хөл хорио дуусангуут сарын шинийн баярын амралт эхэлж, дахиад долоо хоног үргэлжилнэ. Тэгэхээр Э.Бат-үүлд оногдуулсан шүүхийн тогтооллыг хэргийн холбогдогч нарт гардуулах, улмаар олон нийтэд ил болгох хүртэл дахиад 14 хоногоор хойшилж байгаа юм байна. Магадгүй цагаан сарын дараа өөр нэг шүүгч ковид авч, дүүргийн шүүх дахиад хөл хорио тогтоож... гээд хэр удаан үргэлжлэхийг хэн мэдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 19 цаг 53 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 21 цаг 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 21 цаг 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 22 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 22 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 22 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 22 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top